Каталон Испанийн шийдвэрийг дагахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Каталон Испанийн шийдвэрийг дагахгүй гэв

Америкийн кантри урсгалын шилдгүүдийг шалгаруулдаг “Country Music Association Awards” буюу “CMA” өчигдөр болж өнгөрсөн байна.

Испанийн засгийн газраас өөртөө засах муж Каталоны эрхийг цуцлах шийдвэр гаралаа ч бид шийдвэрийг дагахгүй хэмээн тусгаар тогтнолоо зарлахаар төлөвлөж буй Каталоны албаны хүн мэдэгдсэн байна. Каталон мужийн захиргааны нэгэн төлөөлөгч хэлэхдээ Испанийн засгийн газар каталанчуудын хүсэл зоригий эсрэг шийдвэр гаргах гэж байгааг буруутгажээ.

Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Каталоны өөртөө засах эрхийг цуцалж, Мадридаас шууд удирдлагыг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Харин Каталоны парламент Испанийн засгийн газрын шийдвэрт ямар хариу өгөх асуудлаар хуралдах ажээ. Каталоны захирагч Карлес Пуждемонт энэ сарын эхээр тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулсныг Испанийн засгийн газар, үндсэн хуулийн цэц хууль бус гэж үзсэн. Гэвч Каталоны захирагч Карлес Пуждемонт Мадридын зүгээс ямарч дарамт шахалт үзүүлсэн тусгаар тогтнох хөдөлгөөнийг зогсоож чадахгүй гэж мэдэгдсэн юм. Баасан гаригт Испанийн засгийн газар Каталон мужид сонгууль явуулах шийдвэр гаргасан нь Сенатад дэмжигдэх төлөвтэй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж