Москвагийн радиогийн сэтгүүлч рүү халджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Москвагийн радиогийн сэтгүүлч рүү халджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонссоны дараа гишүүд нефтийн бүтээгдэхүүний үнэ хэр тогтвортой байх талаар Уул уурхайн сайдаас лавлалаа.

Москвагийн “Эхо Москвы” радиогийн редактор Татьяна Фельгенхауэрыг ажлын байран дээрээ байхад хутгатай этгээд дайрчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр сэтгүүлч бүсгүйн эрүүл мэнд тун ноцтой байдалд байгаа бөгөөд яаралтай хагалгаанд орсон талаар тус радиогийн ерөнхий эрхлэгч Алексей Венедиктов ярьсан байна.  Цагдаа нар сэтгүүлчийн биед халдсаныг “хувийн өш хонзонгийн сэдэлтэй” гэж тодорхойлж байгаа бөгөөд мөрдөгчид сэжигтнийг хүний амь насанд халдахыг завдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Сэжигтнийг радиогийн хамгаалалтын ажилтан саатуулж, цагдаад барьж өгчээ. Оросын хэвлэлүүдэд бичсэнээр Москвагийн радиогийн редакци руу хоёр этгээд халдсан бөгөөд хамгаалалтын ажилтнууд руу үл мэдэгдэх бодис цацаж, нэг нь сэтгүүлч бүсгүй рүү халдан нуруунд нь хутгалсан гэнэ.

Цагдаа нар сэжигтэн этгээдийг Борис Гритс гэгч болохыг тогтоожээ. Тэрбээр сэтгүүлч бүсгүйг таван жилийн өмнөөс дам мэддэг болсон ба хоёр сарын өмнөөс бүсгүй түүний бодлыг эзэмдэж, зовоох болсон гэж мэдүүлжээ. Гэвч бас нэг зүйл  байгаа нь ОХУ-ын  нэгэн телевизээр Москвагийн радио 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ-н санхүүжилттэй нэгэн сангийн сантай хамтран барууныг дэмжсэн тусгай нэвтрүүлэг хийхээр тохиролцсон тухай энэ сарын эхээр мэдээлсэн байна. Энэ оны эхээр Оросын нэгэн сэтгүүлч Юлия Латинина удаа дараа халдлагад өртсөн гэдэг шалтгаанаар гадаадад дүрвэн гарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж