Рубль, юанийн төлбөрийн шинэ систем нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Рубль, юанийн төлбөрийн шинэ систем нэвтэрлээ

Колумбийн Прадера хотын төв талбайд “Halloween” баяр тэмдэглэж байсан олон зуун хүмүүсийн хажуугаар өнгөрч явсан мотоциклтай хоёр этгээд тэсрэх бөмбөг дэлбэлжээ.

ОХУ Хятадыг худалдааны чухал түншээ болгох гэж хичээж буй энэ үед хоёр орны худалдаа тогтвортой өсч байна. Хоёр орон нийт худалдааны хэмжээ энэ онд 80 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж буйгаас гадна 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Хоёр орны худалдааны өсөлтийг тогтвортой хангахын тулд Хятад худалдааны гэрээнд зориулж, рубль-юанийн төлбөрийн шинэ систем боловсруулсан юм.

Нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд ОХУ болон Хятадын худалдаа 22.4 хувиар өсч, 61.4 тэрбум ам.доллар болсон нь өмнөх онуудаас өссөн талаар Хятадын гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Аравдугаар сарын эхний хагаст Хятадын экспортын хэмжээ 17 хувиар өсч, 31.4 тэрбум ам.долларт хүрсэн бол ОХУ-ын импортын хэмжээ 28.5 хувиар өсч, 30 тэрбум ам.доллар болжээ. Есдүгээр сард ОХУ 3.79 тэрбум ам.долларын бараа Хятадаас импортолж, 3.81 тэрбум ам.долларын өртөг бүхий барааг Хятадад нийлүүлснээр хоёр орны нийт худалдааны эргэлт 7.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Жилийн тайлангаас харахад ОХУ, Хятадын худалдааны хэмжээ 2016 оны эцсээр 2.2 хувиар өсч, 69.5 тэрбум ам.доллар болсон байна.

1990-ээд оны үед ОХУ-Хятадын худалдаа 5-8 тэрбум ам.долларын хооронд эргэлдэж байжээ. Гэвч тэр цагаас хойш хоёр орны худалдааны хэмжээ тасралтгүй тогтвортой өссөн билээ. ОХУ-Хятад хоёр улс худалдааны хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байв. Гэвч 2008 оны санхүүгийн хямрал энэ зорилгод хүрэхэд саад болсон юм. 2015-2016 онд хоёр орны худалдаа 60 тэрбум болж буурсан боловч 2017 онд дахин өсөх хандлагатай болж эхэлсэн байна. Европын холбоо ОХУ-ын худалдааны хамгийн чухал түнш хэвээр боловч өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд улс төрийн таагүй харилцаанаас болж худалдааны өсөлт буурсан юм.

Европын холбооны худалдааны хэмжээ 2014-2016 оны хооронд 330-228 тэрбум евро хүртэл багассан ба цаашид ч багасах төлөвтэй байгаа юм.  Хэрэв ОХУ-ын Хятадтай хийх худалдааны хэмжээ энэ эрчээр өссөөр байвал 2020 он гэхэд Хятад Улс Европыг орлож, ОХУ-ын худалдааны хамгийн том түнш болох юм.

Наймдугаар сард ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин хэлэхдээ 2017 оны эцсээр ОХУ-Хятадын нийт худалдааны хэмжээг  80 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна хэмээгээд 2020 он гэхэд энэ тоог 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

ОХУ-тай худалдааны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх арга замын хүрээнд Хятад худалдаа, арилжааг рубль, юаниар хийх  төлбөрийн шинэ систем (PVP)-ийг боловсруулсан. Энэ системийг  гадаад валютын гүйлгээний үр ашгийг сайжруулж, эрсдэлийг бууруулах зорилгоор нэвтрүүлжээ. 2008 онд ОХУ, Хятад хоёр улсын алин нь ч өөрсдийн мөнгөн тэмдэгтээр худалдааны нэг ч гэрээ байгуулж чадахгүй байсан нь олон улсын худалдааны гэрээг зөвхөн ам.доллараар хийж байсантай холбоотой.  Харин өнөөдөр дээрх хоёр улсын хоорондох худалдааны гэрээний дөрөвний нэг хувь нь рубль эсвэл юаниар хийгдэх болжээ. Рубль, юаниар төлбөрийн шилжүүлэг хийх PVP системийг Хятадын төв банкны зөвшөөрлөөр өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн байна. Рубль, юаниар төлбөр төлөх PVP системийг Хятадад анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм. Төлбөрийн шинэ систем нь Ази, Европын хооронд худалдааны гүүр бий болгох зорилготой Хятадын “Нэг бүс, нэг зам” санхүүгийн дэд бүтцийн төслийн нэг хэсэг ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж