Н.Учрал нарын гишүүд БХ-ны даргад яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Н.Учрал нарын гишүүд БХ-ны даргад яригдаж байна

Дүүргийн Багш нарын бага хурлыг 2011 оны 09-р сарын 07-нд зохион байгуулж урилгаар дүүргийн Засаг даргын орлогч С.Эрдэнэбаяр оролцон багш нартай уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

УИХ-ын Байнгын хороо болон дэд хороог бүтцийн хувьд шинэчлэхээр болсныг олонхын бүлгээс мэдээлсэн. Шинэчлэлт өөрчлөлтийн сургаар байнгын хороодын даргыг шинээр томилохоор яригдаж байна. Хуульд зааснаар Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог бөгөөд улираан томилж болох юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Н.Энхболд Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсон билээ.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын дэд даргаар сонгогдсон юм. Иймд дээрх Байнгын хороодын даргыг шинээр томилох, үлдсэн Байнгын хорооны дарга нарыг эгүүлэн томилох эсэхийг шийдэх юм.

Өчигдөр /2017.10.23/ хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Байнгын хорооны дарга нарыг хэлэлцсэн ч түр завсарлага авсан. Төрийн ордны дотоодод байнгын хорооны шинээр томилогдох дарга нарын тухай таамаг мэдээлэл яригдаж эхэлжээ.

  • Байгаль орчны байнгын хорооны даргад Б.Саранчимэг
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Н.Учрал, Ё.Баатарбилэг
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Д.Лүндээжанцан
  • Төсвийн байнгын хорооны даргад Д.Ганболд, Ч.Улаан
  • Өргөдлийн байнгын хорооны даргад М.Оюунчимэг
  • Эдийн засгийн байнгын хорооны даргад Б.Чойжилсүрэн
  • Хууль зүйн байнгын хорооны даргад С.Бямбацогт
  • Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад О.Содбилэг, Ж.Энхбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж