Парламентын дууч | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

76:1 - ЖАВХЛАН
Парламентын дууч

‘Ньюс’ агентлаг “76:1” булан өнөөдөр УИХ-ын гишүүн Самандын Жавхланг онцолж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллаж байгаа гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.

Монгол Улсын Их Хурлын сэнтийд түмнээ төлөөлөн суусан түшээдийн дийлэнх олонх нь төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээрээ уралдаж гайхуулдаг. Гадаад, дотоодын их дээд сургууль, курс дамжааны жагсаалтгүй эгэл малчин, яруу найрагч, бөхчүүд ч бас түмэн олны төлөөлөл болон УИХ-ын танхимд заларсан нь бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Самандын Жавхлан.

Түүнийг  улстөрч гэдгээс нь илүү Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан гэдгээр нь танина, бид.  Зохиолын дууны ханхүү алдрыг хүртсэн, түүнийгээ олон жилийн турш хадгалсаар яваа нэгэн. Тэрбээр эх орондоо алдраа дуудуулаад зогсохгүй Буриад, Тува, Өвөрмонгол, Халимаг гээд монгол туургатны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч.

2000 оны эхээр дуучин Т.Баясгалантай хамтран дуулж, олонд танигдсан ч өдгөө нийтийн дууны ханхүү болтлоо алдаршсан С.Жавхланг энэ парламентын “хамгийн, хамгийн” тодотголтой эрхэм  гэхэд болно.

Тэр УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа үхэр тэрэг хөллөн, Хужирбулангийн айл болгонд зочилсон бол Төрийн ордноо монгол дээлээ өмсөж, хүлэг морь унан морилсон анхны түшээ. Дуулсаар, дуунд дуртай ард олноо уяраасаар УИХ-ын гишүүн болж чадсан бие даагч үе үеийн парламентад С.Жавхлангаас өөр байхгүй.

2016 оны УИХ-ын сонгуульд 69 бие даагч өрсөлдсөнөөс тэр ганцаараа үнэмлэхүй олонх болсон 65-ын бүлгийн эсрэг сөрж гарч ирсэн  юм.

Улстөрчийн хувьд түүний бүрдүүлж буй имиж ‘Жинхэнэ Монгол’.

С.Жавхлан гишүүн монгол гэрт амьдарч, эхнэрээ араг түшүүлж төрүүлсэн гээд “жинхэнэ” Монгол гэх утга агуулгыг амьдралдаа ч, ажилдаа ч хэрэгжүүлдэг.

Түүнийг УИХ-ын сонгуульд хоёр удаа өвдөг шороодож байсан гэдгийг мэдэх хүн тун цөөхөн.

Анх 2008 онд төрөлх нутаг Увс аймагтаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр санаархсан ч нутгийн улстөрч ах нараас зэмлэл хүртэн, нэрээ татсан гэдэг.

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нартай өрсөлдөж, Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар тус тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Чингэлтэйн нөхөн сонгуульд С.Жавхлан бие даан нэр дэвшиж байсан бөгөөд  тус тойргийн сонгогчдын 3,8 хувийн санал авч байж. 2012 оны УИХ-ын сонгуульд С.Жавхлан МАХН-аас Увс аймагт нэр дэвшиж, мөн л өвдөг шороодож явжээ.

Ийн хоёронтаа ялагдал хүлээсэн тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн, улстөрч болох хүсэл нь биеллээ олсон юм.

Анх УИХ-д нэр дэвшихээ илэрхийлж байхад нь түүнээс яагаад улс төрд орохоор шийдсэнийг асуухад “Монголоо гэсэн сэтгэл монгол хүн бүхэнд байгаа. Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэсэн үнэн үг байдаг. Тэр утгаар ч гэх юмуу даа. Гавьяат жүжигчин гэсэн том шагналыг надад төр засгаас хайрласан тэр үеэс улс орондоо өөрийнхөө бүхий л чаддаг, мэддэг бүхнээ зориулах, нэмэрлэх юмсан гээн бодол төрж байсан” гэж хариулсан байдаг.

С.Жавхлан түшээд дундаа улстөрчийн намтар нимгэнтэй ч анхны чуулгандаа ташуур барьж, үндэсний хувцас өмсч ирсэн төдийгүй чуулгандаа суулгүй өрөөндөө суулт зарлан, өрөөнийхөө үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж, элдэв уриа лоозон хадах зэргээр сонин содон санаачилга, илэрхийллээрээ ялгарч амжсан улстөрч. Эрх баригчдыг эсэргүүцэн Төрийн ордонд хоёр хоногийн хугацаатай зарласан  суулт нь парламентын түүхэн дэх сонин содон явдлыг баяжуулаад амжсан.

Монголчууд дуучин С.Жавхланг хайрлаж хүндэлдэг, дууг нь сонсох дуртай.

Улстөрч С.Жавхланд хэр хайртай вэ гэдгийг 2020 оны УИХ-ын сонгуулиар дүгнэнэ.

УИХ-д хамтдаа ‘элссэн’ гишүүд дундаа микрофоноос эмээлгүй үгээ хэлчихдэг, хэнбугайг ч шүүмжилчихдэгийг нь эс тооцвол хууль санаачилж,  тойргийнхоо ард түмнийхээ төлөө хийсэн тодотгох зүйл түүнд одоохондоо алга. Магадгүй өөрийнх нь хэлснээр тэр ганцаардаж байж болох. Гэхдээ баянзүрхчүүдийн төлөө ажиллана, төрд иргэдээ төлөөлнө гэдэг үндсэн үүргээ умартаагүй яваа бол ирэх жилүүдэд уран бүтээлч гэхээсээ төрийн хүн гэдгээ илүү мэдрүүлэх биз.

Намтар

  • 1980 хоёрдугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн
  • Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг

Ажилласан байдал

  • 2003-2016 онд Чөлөөт уран бүтээлч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

  • 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин
  • 2015 онд Тува Улсын Гавьяат жүжигчин

Анхны уран бүтээл

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-23 64.119.16.145

Эх оронч сэтгэл зүрхгүй хэн байгаа юм вэ .Их хурлын гишүүн байна гэдэг ажил албны туршлагатай дээд боловсролтой, гадаад хэл устай Жавхлан энэ бүхэнд арай л жолдоод байдаг юм..тэтцэл бол заавал танхимд сууусан гишүүн байх шаардлагагүй тэмцлийн олон хэлбэр байдаг .ингэж хүний өөрийн цаг завыг хороож гарздаж байсны хэрэггүй л байхгүй юу.

Avatar

ИРГЭН 2017-10-23 202.179.31.39

ХАМГИЙН САЙН ГИШҮҮН БОЛ ЖАВХЛАН

Avatar

Зочин 2017-10-23 172.58.153.236

Hulgaich nariig songosnoos deeree

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

Зартай хулгайчнарыг эрх дархтай төрөөс төрсөн тэрбүмтаныг шүүмжлэхээсээ айдаг новшнууд эсвэл дотор газрынхан л зоргоороо байгаа хулгай хийдэггүй үнэнч монгол эрийг басамжлах юм даа

Avatar

Зочин 2017-10-23 106.154.3.214

Duu sain duulna gedeg uhaantai gesen ug bishldee

Avatar

дЭМЖИГЧ 2017-10-23 103.229.121.86

Самандын Жавхлан шиг халуун сэтгэлтэй залуучуудыг ойлгож дэмжих хэрэгтэй. Боловсролтой нэртэй төрөөс төрсөн тэрбумтанаас Жавхлан шиг монгол сэтшэлгээтэй залуучуудыгаа дэмжиж сургаж авах нь монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ.\n\nЖавхлантад амжилт хүсье.\n\nБялдууч, Телевизор, зуругалаач харахаараа пялпага царайлаад жүжиг тавиад байдаг, Улсын Их Хурлын гишүүдээс хамаагүй дээ.\n\nАмжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-23 103.57.92.90

Жавхлан шиг хүнийг олныг сонговол улс дампуурна.

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

ХУЛГАЙЧНАРЫГ СОНГОСНООС Л ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ ЯДАЖ

Avatar

Зочин 2017-10-23 50.226.17.98

Зурх сэтгэл нь улсаа ард тумнээ гэсэнд итгэж байна гэхдээ хунд чаддаг юм чаддаггуй юм гэж бий шуу дээ. Юу ч гэсэн харж л байя

Avatar

Зочин 2017-10-23 50.226.17.98

Зурх сэтгэл нь улсаа ард тумнээ гэсэнд итгэж байна гэхдээ хунд чаддаг юм чаддаггуй юм гэж бий шуу дээ. Юу ч гэсэн харж л байя

Avatar

Зочин 2017-10-23 103.57.94.38

Ийм халуун зүрхтэй олныхоо төлөө сэтгэлтэй Жавхлангаас залуус суралцаасай. Эр хүн зорисондоо эмээлт мори харайсандаа гэдэг дээ…ганц гэж өөрийгөө бүү гол гал болон болон дүрэлз залуу минь

Avatar

Зочин 2017-10-23 66.181.181.233

ОРДНЫ АЛИА САЛБАДАЙ

Avatar

Зочин 2017-10-23 103.57.94.38

Үс ньдотогшоо амьтан

Avatar

ЖЕНКО НАЙМДУГААР АНГИЙН БОЛОВСРОЛГҮЙ 2017-10-23 202.179.24.173

ЖАВХЛАН НАЙМ ТӨГСӨӨГҮЙ,а******н ДУУРИАЖ ДАВХИАД АМЕРИК [Хориотой Үг] НАРЫГ АЛЦГАА ГЭЖ МОНГОЛЧУУДЫН ГАРААР МОГОЙ БАРИУЛАХ ГЭДЭГ ШОВИНИСТ ОРОСЫН НАЦИСТ ХҮРГЭН БОЛ БИШЭЭ.

Avatar

Зочин 2017-10-23 202.9.43.208

Муухай байнаа монгол эрчууд ийм байх хэрэггуй

Avatar

Зочин 2017-10-23 66.181.166.134

Жавхландаа амжилт хүсэе. Монголоо гэсэн халуун сэтгэл зүрхэнд чинь үргэлж булиглаж байх болтугай. Тэгсэн цагт хамаг монгол даяараа чамайг хайрлана аа

Avatar

Зочин 2017-10-23 59.153.114.136

Монголоо гэж боддогүй хүн хаа байсан юм вэ. БОДДОГ ЮМ БОЛ ЭРХ ДАРХ БАЙНА ОДОО ГАРГАЖ ХИЙГЭЭЧ .ТУЛГА ТОЙРСОН ЮМ Л ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ .

Avatar

үнэн хаана байна 2017-10-23 66.181.164.239

"МОНГОЛОИД ГЭЖ ӨВЧИН БАИДАГ ДАА" гэдэг айхтар үг байна. Эрүүл хүн иймэрхүү үйлдэл хийх үү гэж эмч хүнээс асуувал " явдалтай" шалгах хэрэгтэй гэх байх. Гэхдээ аль нь үнэн бэ. Дашбалбарыг ч тухайн үед игэдэг л байсан. Одоо үхсэний нь дараа мундаг хүн гэцгээж байна. Яахаараа амьд байхад нь бие биедээ ингэж атаархдаг байнаа. Энэ атаархал чинь ёстой"МОНГОЛОИД ӨВЧИН" биш үү. Хэрэв тийм өвчтэй гэж үзсэн юм бол яагаад сонгоцгоосон юм бэ гэсэн асуулт гарна даа. Мөн үү.

Avatar

Зочин 2017-10-23

ОЙРД ЖАВХАА МААНЬ АЛИА ХОШИН ҮҮЗҮҮЛБЭРЭЭ ХАРУУЛСАНГҮЙ БИД ЧИНЬ УЙДААД ИНЭЭЖ ХӨГЖИЛДӨЖ ЯРИХ ЮМГҮЙ БОЛООД БАЙНА ШҮҮ

Avatar

zochin 2017-10-23 202.70.46.20

Ийм хүмүүс эх орондоо нэмэр болох бус харин ч хорлож байгааг хэзээ ойлгох вэ

Avatar

Зочин 2017-10-23 202.21.106.117

Эн Жавхлан шөнө малгайтайга унтдаг бх шүү хэхээ яваандаа халзран да

Avatar

Зочин 2017-10-23 73.162.217.93

Жавхлан бол улс төрч биш. Улс төрч болж чадах ч үгүй.

Avatar

Дулам 2017-10-23

Биеэ засаад гэрээ засчихаад төрөө засалцаж байгаа хүү шүү. Монголоо гэдэг сэтгэлтэй энэ залуутай шалихгүй хүмүүс шалчигнаад хэрэггүй л байхгүй юу.

Avatar

Зочин 2017-10-23 202.21.117.230

Өргөдлөө өгөөд УИХ-аас зайлах хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй орон тоо бөглөөч Дуугаа дуулаад тэнээд явж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

Тэгээд дахиад нэг хулгаачыг эсвэл бандаашыг эсвэл хужаатанг оронд нь оруулах уу чи

Avatar

Зочин 2017-10-23 202.9.43.67

МОНГОЛОИД ГЭЖ ӨВЧИН БАИДАГ ДАА пээ тэр нүдийг нь ээ ЯАГ

Avatar

Зочин 2017-10-23 202.21.112.102

Iim durakiig songodog ard tumen ni teneg

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

Чиний сонгосон мийё, бандааж оффшорчин дээр юмуу/

Avatar

Зочин 2017-10-23 202.70.46.238

Уг нь энэ 76 суудалд мэдлэг мэргэжилтэй лут хүмүүсийг суулгамаар байгаа юм. Жавхлан мэтийн ичмээр дамшигууд гишүүн болохоор одоо яаж улс урагшлах вэ

Avatar

ДОН КОРЛЕОНЕ 2017-10-23 202.179.25.217

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛГҮЙ,МАФИ ДУУРИАЖ ШОУДДАГ ХҮН ЕРӨНХИЙӨЛГЧ БАЙГААД БОЛООД БАЙХАД СУИС ТӨГСЧИХСӨН ЖАВХЛАН ГИШҮҮН БАЙЖ ЯАГААД БОЛДОГГГҮЙ ЮМ

Avatar

Зочин 2017-10-23 103.57.93.246

Ерөнхийлөгч Х.Баттулгатай Жавхлан юун адилтгана вэ. Ядаж л Энэ нийтлэл дээр бгаа Жавхлангийн сурсан болоод ажилласан түүхийг унш даа. Кккк.

Avatar

Зочин 2017-10-23 202.70.46.238

Ажил хөдөлмөр хийж үзээгүй ийм хүмүүс их хурал суухаар чинь юу болох вэ.

Avatar

Зочин 2017-10-23 43.242.241.86

uurinhuu zorison zuild unench unet zuilee hadgalj chadaj bgaa mundag zaluu.

Avatar

Ккк 2017-10-23 59.153.112.214

Парламентын Фашион шоуч\n

Avatar

Зочин 2017-10-23

ZA JAWKHLAN ODOO UURIIN TUWSHING MEDLEE . SANALAARAA BOLIWOL YASAN YUM BOL DOO

Avatar

Зочин 2017-10-23

Болицгоовол яасан юм бэ? Жавхлангаас илүү юу хийсэн хүмүүс шүүмжлээд байна?

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

medrel muut

Avatar

Зочин 2017-10-23 122.201.24.127

Сэтгэл нь зөв юм. Даанч боловсрол нимгэн нь үнэн дээ. Гэхдээ улсын ерөнхийлөгч тэр зэргийн боловсролтой байхад их хуралд Жавхлан байхад яагаад болохгүй гэж

Avatar

зочин 2017-10-23 202.9.41.35

Манай парламентэд 10 н Жавхлан шиг гишүүн байвал өнөөдрийнх шиг дампуу байдлыг гааруулахгүй байсан ,АМЖИЛТ ХҮСЬЕ,

Avatar

Зочин 2017-10-23 103.10.197.130

gay

Avatar

Дорж 2017-10-23 202.9.41.35

Энэ залуу шиг олон залуус гараасай, Монголоо гэсэн сэтгэлтэй ийм л залуусаар бахархах ёстой, Монголчуудыг яс үндэсээр нь ялгавралж яс хаяж хооронд ньхагаралдуулах гэсэн хятад бодлого явагдаад байгааг эрхбиш ойлгож байгаа байлгүй дээ,

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

ene mongoliin toloo yu hisen hun be duu duulj olson orolgoosooch tatvar toloogui bj

Avatar

зочин 2017-10-23 103.57.93.95

Төсвийн мөнгө цусалдаггүй гишүүн. Шударга хүн ховордсон цагт сонгогч надад энэ л чанар ХАНГАЛТТАЙ.\nАМЖИЛТ ХҮСЬЕ ЖАВХЛАН ГИШҮҮНД.

Avatar

Зочин 2017-10-23 202.21.106.167

Дуулахаас өөр юуч чадахгүй

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

Чи өөрөө ядаж дуу аялж ч чадахгүйдээ зайлуул ээ чааваас

Avatar

зочин 2017-10-23 27.123.212.130

Өмхий дөрвөд. Дөрвөд хүн хүн биш. Дөрвөн шийр мах биш.Рекламны пауз,Ямар ч потенциалгүй хүн шиг б.гаа юм.

Avatar

ХОЁР ҮГНИЙ НЭГ НЬ п***а МӨНХБАТ 2017-10-23 202.179.27.121

ОРОСУУДААС ШАВХРУУ ГОРЬДОЖ ДАГАЖ ГҮЙСЭН ТӨВ АЙМГИЙН ЗОЛБИН АРХИЧИН МӨНХБАТЫН ҮГ БУРХНЫ ҮНЭН БИШ Л ДЭЭ! ЗАВХАНЫХАН [Хориотой Үг], ГОВЬ АЛТАЙНХАН ӨМХИЙ ГЭХ МЭТЭЭР МОНГОЛЧУУДАД НЭР ХОЧ ӨГӨН ДОРОМЖИЛЖ ИРСЭН МИ ОВОГТЫН ТӨВ АЙМГИЙНХАН БИД ТӨВ ХАЛХ,БИД БОРЖИГОН ГЭЖ БИД ЖИНХЭНЭ МОНГОЛ ГЭДЭГ Ч ЛООСУУТАЙ.

Avatar

БИД НЭГ МОНГОЛ 2017-10-23 69.140.9.11

ТА ХОЁР ХОЁУЛАА ХЭЗЭЭ Ч АЙМГААРАА ТАЛЦАЖ МОНГОЛОО ХУВААЖ БАЙ. Хилийн дээс алх нутгаа сана, өмөлз МОНГОЛОО БҮТНЭЭР НЬ хайрладаг болно. УВС Ч МОНГОЛ ТӨВ Ч МОНГОЛ ЯМАР Ч УТГАГҮЙ ХУВААГДАЛ МОНГОЛ НУТАГТ МОНГОЛЧУУДАД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2017-10-23

Энэ дөрвөд биш баяд. Дөрвөд гэвэл ганцхан Хүрэлбаатар л дөрвөд. Нямдорж баяд, Алтанхуяг баяд, Хүрэлбаатар бас баяд . .. Ккк

Avatar

zzz 2017-10-23 103.229.177.18

Сэтгэгдэлyaanaa yaagad ingej negnee uzen yaddag yum bol\n…

Avatar

зочин 2017-10-23 202.21.98.166

Алиа салбадай.Ийм юмнууд улс төрд орж төрийг хүчгүйдүүлж байгаа юм.Гудамжиндаа тэмцлээ хийгээд, дуугаа дуулаад явж байвал болох нь тэр\n

Avatar

зочин 2017-10-23 122.201.28.7

хоосон популизм хийж гишүүн болчихоод одоо яахаа мэдэхгүй эргүүтээд байж байгаа, толгойны нь эргээ гарах гэсээр байтал 4 жил дуусна, тэгээ л нөгөө хоосон популизмаа хийж худлаа эх орон ч дүр эсгэж эхлэнэ

Avatar

Зочин 2017-10-23 202.21.100.210

Ирэх сонгуульд хамааралтай биш, хэнээс ч айхгүй цэвэр Жавхлан шиг олон хүнийг сонгоё.\n

Avatar

Зочин 2017-10-23 59.153.114.157

Жавхланг муулаад байгаа хүмүүс ч дээ олигтой нөхөд биш дэгээ. Монгол орших эс орших дээр байгаа энэ үед Жавхлан шиг ганц хоёр хүн байгаад олзуурхах юун.

Avatar

Зочин 2017-10-23 59.153.112.104

rЖавхлангын араас сэтгэцийн өвчтэй олон нөхдүүд их хуралд \nдэвшинэ гээд шар хадны эмнэлэгийг нураачих шахдаг болсон гэсэн\nЯагаав нөгөө хорихын сувилагч Баянсэлэнгэ гэдэг орон гаран \nхүүхэн сайд болсноос хойш хүний мэдлэг боловсрол мэргэшил \nтөрийн албаны цензүүр байхаа бүр больсон.\nСумъяабазар А.сүхбат гээд л хөвөрч өглөө дөө

Avatar

Зочин 2017-10-23

Идэх хүсэл бол их байгаа. Даанч энэ хүнд юу олдох билээ дээ. Дуулж байхдаа маш [Хориотой Үг] өндөр үнэ хэлж хүмүүсийг хүсэл сонирхол дээр нь дөрөөлж зовоож байсан хүн гэдэг юм. Ер нь нэг үгээр бол маш ядруухан эр. Сул талаа монгол дээл өмсөж, монгол ёс заншил ярьж далдалдаг. Маш муу улс төрч. 2020 онд гарахгүй ээ.

Avatar

РАВДАН 2017-10-23 202.70.46.209

ЖОГОРХОЙ

Avatar

Зочин 2017-10-23 202.9.42.202

Жавхлан шиг эх оронч хүн олон байвал зүгээр бн. Тэр бол бусад шиг идэж ууж хулгайлж улайгаа дэлгэхгүй. Тэр парламентад бж бвал түүнээс бусад нь айж эмээж санаа зовно. Хяналт тавьж буруугийн өмнө дуугардаг ганц дайчин маань ганцаардаад бн. Дахин сонгоход буруугүй шүү.

Avatar

Зочин 2017-10-23 59.153.114.136

Юун идэж уудаггүй гэж төрд байтугай тойрогтоо ч тоогдохоор юм хийгээгүй ядаж санаачлага ч гаргаагүй гаргах чадварч байхгүй ,чуулгандаа ч алдаг оног суудаг хирнээ төрөөс цалинжаад байгааг юу гэх вэ.Юун хан хүү дууг ёстой "бринд" болтол нь дуулсан ямар дуу байгаа юм, Сргтжжч гэсэн Адарсүрэн Чандмань эрдэнэ,Хулсан ташуур, Сэвтээн үгүй сэтгэл дуунуудыг одоо ч чихэнд сонсогтол хоногштол дуулсан дуучин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж