Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд Батлан хамгаалах яамнаас цэрэг техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй аж. Тухайлбал, цэргийн ангиудаас гурван нисдэг тэрэг дайчилжээ.
Мөн эрэн хайх, аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээр орон нутгийн холбогдох цэргийн ангиас дэмжлэг үзүүлэх бүлэг шуурхай зохицуулалт хийн ажиллаж байгаа гэнэ.
Шаардлагатай үед эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нийт бие бүрэлдэхүүндээ үүрэг болгожээ.
Г.ХОРОЛ