Хулгайн гэмт хэрэг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Хулгайн гэмт хэрэг илрүүлжээ

Төрийн түшээд төсвийн хуулиа хэлэлцээд амьсгаа давчуухан янзтай.

“Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 15 дугаар хорооны хэсгийн байцаагч Г.Зол-Эрдэнэ урамшилт эргүүл Л.Чимэдбалжирын хамтаар хорооныхоо нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа эзэнгүй айлаас зурагт хулгайлсан гэмт этгээдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. 

Иргэддээ хандан сэрэмжлүүлэхэд гэрээ аль болох эзэнгүй орхихгүй байх, эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөршдөө захиж байх, мөн овор ихтэй зүйл авч яваа сэжиг бүхий хүний талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд хандан мэдээлэл өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж