Алдартнууд гоо сайханчдаа залилуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Алдартнууд гоо сайханчдаа залилуулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливудын гоо сайхны нэгэн салоны эзэгтэй алдартай үйлчлүүлэгч нарынхаа цахим картнуудаас залилангийн замаар нэг сая орчим долларыг хулгайлсан байв.

    Беверли-Хиллз дэх Chez Gabriela Studio салоны эзэн үйлчлүүлэгч нарынхаа зөвшөөрөлгүйгээр тэдний цахим картнаас мөнгө авч байсан гэж шүүхийн материалд өгүүлсэн байв.

    Залилуулсан хүмүүсийн дунд Энн Хэтэуэй, Лив Тайлер, мөн дуучин, жүжигчин Шер  байсан гэж The New York Post сонин мэдээлжээ.

    Салоны эзэн Габриэла Хашемипур (Gabriela Hashemipour) хэргээ хүлээн ба тэрээр 10 жилийн ял авч магадгүй. Хашемипур мөнгийг нь эздэд бүрэн буцааж төлөх ба 250 мянган ам.доллараар торгуулна.

    Ялын төлөвлөгөөнд бичсэнээр тэр эмэгтэй Испанид төрсөн гэж мэдээлж байсан нь худал болсон ба Мексикийн хүн учраас түүнийг тийш нь шилжүүлэн өгч магадгүй ажээ. Тэрээр АНУ-ын паспортыг хууль бусаар авсан байв.

    Хашемипурын өнгөрсөн наймдугаар сард албан байрнаас нь барьсан гэнэ. Тэрээр Габриэла Перез нэрээр ажиллаж байсан ажээ. Гоо сайхны салоны сайтад бичсэнээр тэнд жүжигчид Женнифер Энистон, Холли Берри ба Пенелопа Круз зэрэг алдартнууд үйлчлүүлж байжээ.

    Ш.САМБУУ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж