“Номч” бүрэн дунд сургууль тав дахь жилдээ математикийн олимпиад зохион байгуулж байна. Тус сургуулийн нэрэмжит олимпиадад жил бүр ойролцоогоор 2000 хүүхэд оролцож, A, B, C, D гэсэн ангилалд нийт 700 сурагчид медаль, өргөмжлөл, диплом олгодог ажээ.
Энэ жилийн олимпиад өнгөрсөн бямба гаригт /2017.10.21/ болж, 4000 гаруй хүүхэд оролцсон нь ачаалал үүсгэж, эцэг, эхчүүдийн бухимдлыг төрүүлсэн.
Үүний зэрэгцээ, тус сургуулийн нэрэмжит олимпиадад оролцсон эцэг эхчүүд олимпиад зохион байгуулах нэрээр 5000 мянган төгрөгийн хураамж авч, бизнес хийлээ гэх гомдол мөн гаргасан юм. Тэгвэл “Номч” сургууль олимпиад нэр дор бизнес хийдэг үү?