Нажибыг барих өгөөш | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Нажибыг барих өгөөш

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх парламентын гишүүнээсээ татгалзахаар УИХ-ын даргад өнөө өглөө хүсэлтээ гардууллаа.

Малайзын “1MDB” төрийн өмчит компанийн олон тэрбум ам.долларын мөнгө угаасан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа компанийн данснаас олон тэрбум ам.долларыг завшсан Ло Тэк Жо-д гол анхаарлаа хандуулаад байна. Ло Тэк Жо нь Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийн өргөмөл хүү Риза Азизтай найз нөхрийн холбоотой аж. Түүнийг эрэн хайхын  тулд  Малайзын ерөнхий сайдын орлогч  олон улсын эрэн сурвалжлах “Интерпол” агентлагт ханджээ. Ло Тэк Жо нь компанийн олон тэрбум ам.долларыг шамшигдуулсан хэрэгт буруутгагдаж байна. Тухайлбал, тэрбээр Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприог урьж авчрах, Пикассогийн уран зургийг 3.2 сая ам.доллараар худалдан авч, загвар өмсөгч Миранда Керрт 9 сая ам.долларын үнэтэй гоёл чимэглэл  бэлэглэсэн гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний дараа Ди Каприо, Керр нар түүнээс хүлээж авсан мөнгө, эд зүйлээ буцаан өгсөн байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас түүний хууль бус хөрөнгө болох 1.7 тэрбум ам.долларыг хураан авахаар ажиллаж байгаа аж. Үүнд, Нью-Йорк хот дахь орон сууц, зочид буудал, хувийн онгоц, EMI Music Publishing компанид хөрөнгө оруулсан 107 сая ам.доллар зэрэг багтжээ.

Ло Тэк Жо Холливудын нэр жүжигчин Леонардо ДиКаприотой хамт

Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийн үүсгэн байгуулсан “1MDB” компани АНУ, Швейцарь, Сингапур зэрэг зургаан улсад мөнгө угаах том хэрэгсэл байсан нь илэрснээр том дуулиан тарьсан юм. Улмаар тус компанийн өндөр албан тушаалтнуудын эсрэг 4.5 тэрбум ам.долларын шүүхийн зарга АНУ-д үүсгэжээ. Үүний зэрэгцээ Швейцарь дахь “1MDB” компанийн сангийн мөнгийг зарцааж, шалгалт хийж байна. Тус компанитай холбоотой гомдлын дагуу Хонгконгийн албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Малайзын ерөнхий сайд Нажиб Разак

“1MDB” компани нь санхүүгийн буруу захиран зарцуулалтын улмаас 11 тэрбум ам.долларын өрөнд оржээ. Компанийн мөнгө угаасан хэрэг анх ерөнхий сайд Нажиб Разакийн хувийн данс руу 700 орчим сая ам.доллар шилжүүлсэн гэх мэдээллээс ил болжээ. Нажиб Разакийг гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон тухай мэдээлэл 2015 онд “Wall Street Journal”-д гарчээ. Улмаар компанийн байгуулсан эргэлзээтэй олон гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө зувчуулж, компани өрөнд баригдсан тухай дуулиан Малайзад газар авсан юм. Дуулиан ард олны дургүйцлийг төрүүлж, Нажиб Разакийг огцруулахыг шаардсан жагсаал гарч байв. Гэвч Нажиб Разак энэ мөнгийг Саудын Арабын хааны гэр бүлээс өгсөн хандив хэмээн мэдэгдэж, компанийн мөнгө угаасан хэрэгтэй холбогдолгүй гэсэн юм. Улмаар Малайзын засгийн газрын мөрдөн шалгах ажиллагаа түүний буруугүйг нотолжээ.

Нажиб Разакийн 2009 онд сүр дуулиантайгаар байгуулсан “1MDB” компани нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үл хөдлөх, эрчим хүчний салбарын стратегийн төсөл хөтөлбөрт анхаарлаа хандуулан үйл ажиллагаа явуулж байв. Мөнгө угаасан дуулиан дэгдэхээс өмнө 2015 онд тус компани Хятадын цөмийн эрчим хүчний группын охин компанид 2.3 тэрбум ам.доллараар эрчим хүчний байгууламж худалдахаар гэрээ байгуулжээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2017-10-23 202.70.46.209

ЭЭБИЙ Л БАЙХ ШИГ ДИ КАПРИОТАЙ ЦУГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж