ОБЕГ: Арван уулчны цогцсыг олж, эрлийг түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Арван уулчны цогцсыг олж, эрлийг түр зогсоолоо

Испанийн нийслэл Мадрид хотноо жил бүрийн аравдугаар сарын 31-ний шөнө тэмдэглэдэг “Halloween” аймшгийн баярын үдэшлэгийн үеэр олон зуун хүний хөлд гишгэгдэн гурван хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Отгонтэнгэр хайрханд авирахаар яваад сураггүй болсон иргэдийн талаар Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийж байна.

Өмнө нь 15.00 цагаас мэдээлэл хийх үед долоон уулчны цогцсыг олсон байсан. Аврагчид 15.45 цагийн үед гурван иргэнийг нас барсан байдалтай олсноор нас барсан хүний тоо 10 болжээ. 

Газар дээр нь ажиллаж байгаа штабын шийдвэрээр аврагч уулчид, аврах багийнхныг 17.00 цагт уулнаас буулгах чиглэл өгсөн байна. 

Хамгийн сүүлд олсон гурван иргэний цогцсыг 3450 метрийн өндрөөс олжээ. 

Уулчид авиралтаа Бадархундага талаас эхэлж, буухдаа өөр замаар буусан нь тогтоогдсон байна. 

Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр уулнаа авиралт хийхээр явсан 27 уулчны 17 нь хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 21-ний 16 цагийн үеэс сураггүй болсон юм.

Өчигдөр эхэлсэн эрлийн ажиллагааг өнөөдөр эрчимжүүлж, улсын Онцгой комисс, ОБЕГ, цагдаа, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн уулчид, аврагчдын баг Завхан аймагт ажиллаж, 3200 метрийн орчмоос уулчдын цогцсыг олжээ.

Эрэн хайх, аврах ажиллагааг өнөөдөр 06:20 цагт эхлүүлсэн.

Уулчид осолдсон хэсэг эгц хадан цохиотой, цас ихтэй газар байсныг эх сурвалж хэлэв. Уулчдын осолдсон шалтгааныг цасан нурангид даруулсан гэж үзэж байгаа.

Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй. Ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж