Төр хувийн хэвшлийг бодлогоор дэмжихийг хүслээ | News.MN

Төр хувийн хэвшлийг бодлогоор дэмжихийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Төр хувийн хэвшлийг бодлогоор дэмжихийг хүслээ

Диснейн од, залуу дуучин, жүжигчин Селена Гомез Америкийн хамгийн алдартай “Glamour” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын хавтсыг “чимжээ”.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээврийн парк шинэчлэл, гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав. 

Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал гацаанд байгаа олон асуудал бүрэн шийдэгдэх боломжтойг уулзалтын үеэр бизнес эрхлэгчид онцолсон юм. 

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2500 автобус шаардлагатай байгаа бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн автобусаар шинэчлэх боломжтой юм байна. ҮАҮЗ-өөс НИТХ-ын даргад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх төслийг, үндэсний үйлдвэрлэгч, кластерт орсон жижиг, дунд үйлдвэрлэгч компани, ААН-үүдтэй хамтран хийх боломжийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулах санал тавилаа. ҮАҮЗ-өөс тавьсан асуудлуудад НИТХ-ын дарга анхаарч, хамтарч ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж