ОУХБХ-ны сургалтад оролцох шүүгчдийн бэлтгэл хангагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

ОУХБХ-ны сургалтад оролцох шүүгчдийн бэлтгэл хангагдлаа

“Apple” корпорацийг үндэслэгч, Цахиуран хөндийн суутан Стив Жобсын орчин үеийн дэвшилтэт технологиор өвч тоноглосон хөлөг онгоц түүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа далайд гарлаа.

Энэ сарын 25-30-ы хооронд Дорнод аймагт болох ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад оролцох шүүгчид 10 хоног бэлтгэл хийж, өчигдөр сургалтад суух шүүгчдээ бүрдүүллээ.

МХБХ-ны шүүгчдийн онолын мэдлэгийг сайжруулж, бие бялдрын бэлтгэлжилтийг ханган, ОУХБХ-ны шүүгчийн сургалтад бэлдэх зорилготой 10 хоногийн бэлтгэл явуулж, өчигдөр үр дүнг нь гаргасан. Онол, практик хосолсон сургалтын дараа шалгалт авахад 35 шүүгчээс 27 нь тэнцэж, Дорнод аймаг болох ОУХБХ-ны шүүгчийн сургалтад суух эрхтэй боллоо. Мөн МХБХ-той хамтран ажилладаг “Их талын дуулиан” ТББ-ын шүүгчид ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад оролцоно.

Онолын сургалтыг ОУХБХ-ны талбайн шүүгч Д.Түмэнбаяр удирдан явуулсан бол Монгол улсаас төрсөн анхны ОУХБХ-ны футзалын шүүгч Р.Жаргалсайхан бие бялдрын бэлтгэлийг хийлгэсэн юм. Дорнод аймагт ОУХБХ-ны футзалын сургалтад суух шүүгчид шалгалтын дүнгээсээ хамаарч футзалын зэрэглэл авах тул МХБХ-ны шүүгчдийн хувьд чухал сургалт болно.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж