Монгол орны байгалийн лавлах англи хэл дээр хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Монгол орны байгалийн лавлах англи хэл дээр хэвлэгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол орны 21 аймгийн нутагт орших байгалийн үзэсгэлэнт 100 газрын тухай өгүүлэх Монгол орны байгалийн лавлах “100 Natural wonders of Mongolia” нэртэй ном дахин хэвлэгджээ.

    Уг номыг Д.Батболд, Э.Хишигбаяр хамтран тууривсан ба англи хэл дээр хэвлэгдсэн анхны лавлах ном гэдгээрээ онцлог аж.

    Тус ном нь мөнх цаст уул, нурууд, үзэсгэлэнт уулс, тал, хээр, элсэн тарамцаг, говь, баян бүрд, нуур, гол мөрөн, галт уул, агуй, эртний шим үлдэгдэлт газрууд гэсэн 9 бүлгээс бүрдэнэ. Номонд тухайн газрын байршил, газарзүйн солбицол, өндрийн болон талбайн хэмжээ, суурин газруудаас алслагдсан байдал зэргийг тусгайлан оруулж өгсөн нь тухайн газрын товч мэдээллийг авахад хялбар болгож өгсөн байна. Номонд нийт 300 гаруй гэрэл зургийг оруулснаас гадна тухай газар нутгуудад аялал зохиодог тур оператор комданиуд болон жуулчны баазуудын тухай товч оруулсан. Энэ нь ном нь гадны зочид, найз нөхөддөө өгөх хамгийн сайхан бэлэг байх болно.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж