12 гомдол, мэдээллийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

12 гомдол, мэдээллийг шалгаж байна

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газраас 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автозам засварлах ажилд Хөвсгөл аймгийн “АЗЗА” компанитай гэрээ байгуулжээ.

Авлигатай тэмцэх газраас 2017 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэг хүлээн авсан бөгөөд 3 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж