8 га талбайд их цэвэрлэгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

8 га талбайд их цэвэрлэгээ хийлээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын 130 гаруй ажилтан энэ сарын 20-нд байгууллагынхаа орчимд их цэвэрлэгээ хийлээ.

Жил бүрийн хавар, намрын улиралд ИНЕГ-ын Аж ахуйн тасгаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уриалга гарган байгууллагынхаа эргэн тойронд, 8 га талбайг хамруулан нийт ажилтнуудаа оролцуулсан их цэвэрлэгээ хийдэг юм. Энэ намрын их цэвэрлэгээнд ажилтнууд идэвхтэй оролцож хатсан өвс, навчны хогийг зайлуулах, шатаах зэргээр тохижилтын ажил хийлээ. Аж ахуйн тасгаас цэвэрлэгээнд шаардагдах хүрз, шуудай, бээлий, тармуур зэргээр хангаж ажиллав.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж