Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Будда Гаутама

Сиддхартхи Гаутамагийн төрсөн гэх оны дөрвөн хувилбар байдаг. Үүнд: МЭӨ 623 он, МЭӨ 583 он, МЭӨ 486-483 оны хооронд, МЭӨ  411-400 оны хооронд гэсэн дөрвөн өөр он яригддаг. Тэрбээр кшатрийн (цэргийн) Шакья омгийн тэргүүний хүү болон төрсөн байна. Эцэг нь хүүгээ зовлонг үзүүлэлгүй өсгөж байсан ба 29 нас хүртлээ жонон хорвоод гаслан зовлон байдаг гэдгийг мэдээгүй өсчээ.  Түүнийг зугаалан явах цагаар нь цэргийнхэн гудамжийг хөгшид ба ядуусаас цэвэрлэн чөлөөлж байсан гэх. Гэхдээ нэгэн удаа тэрбээр нэг харуулын хүнтэй тааралдсан ба тэр Сиддхартхад хорвоо эрээнтэй бараантай гэдгийг ярьж өгсөн байв. Үүнийг сонссон Сиддхартха бүхнийг орхин даяанч болов. Тэр 35 настайдаа ухааралд хүрэн хорвоогийн дөрвөн үнэн болох бүгд зовлон, зовлонгийн шалтгаан нь хүслэн, зовлонгоос ангижрах нь нирваан, нирваанд Буяны найман зам гэдэг нь нээгджээ. Хүмүүст энэрэл хайраар дүүрэн байсан учраас тэрбээр шууд нирваанд очилгүй ная хүртлээ өөрийн сургаалийг номлон явжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж