МАН: Их хурлын төлөөлөгчөө сонгоно | News.MN

МАН: Их хурлын төлөөлөгчөө сонгоно

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

МАН: Их хурлын төлөөлөгчөө сонгоно

Дэлхийн банкнаас Ази тивийн хоёр дахь ядуу буурай улс болох Мьянмарт анх удаа их хэмжээний зээл олгохоор болжээ.

МАН ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос эхлүүлэхээр болжээ.

Энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулах аж.

МАН-ын IX Бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон төлөөлөгч сонгох журмыг баталсан. МАН Их хуралдаа нийгмийн олон талын төлөөллийг оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцоно.

Журамд зааснаар “төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгох аж. Харин аймаг, сум, нийслэлээс оролцох төлөөлөгч тус бүрийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилж тогтоох ажээ.

Аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзнэ” гэж Их хурлын төлөөлөгч сонгох журамд заасан байна.

Өнөөдрийн байдлаар МАН-д 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байдаг гэсэн тоо бий. Түүнчлэн Монгол Ардын Намд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажилладаг байна.

Г.ХОРОЛ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-23 202.9.43.67

засгаа түрүүлж самарсаны цаад зорилго нь энэ л баисан ш дээ ТОПОРЫН ТӨЛӨӨ ГАРАА ӨРГӨ ГЭСЭН ТУЛГАЛТ хор наираа эхэлвээ. МОНГОЛЫН ХҮНД ҮЕД МАН БАИДАГДАА. араи ч ногт ганзгалсан ТОПОРТ гар өргөн намаа самруулахгүи баилгүи дээ

Avatar

Зочин 2017-10-23 202.55.191.99

Мийёд бол самруулах уу дахиад одоо болоо юм бишүү

Avatar

Зочин 2017-10-23 59.153.114.207

МИЕЭ Ч ЭНЭ ТОМ НАМЫГ ИХ ШИВШИГЛЭСЭН ДЭЭ ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЖ ИХ ШИВШИГЛЭСЭН ДЭЭ

Avatar

Зочин 2017-10-23 202.131.243.162

[Хориотой Үг] ухна жанхуутай нийлж бас доромжлоогүй юу? аль алиныг нь зайлуулах хэрэгтэй…

Avatar

зочин 2017-10-23 202.179.3.94

одоо бөөн лобби өөрсдийнхээ хүнийг оруулж ирнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж