Брянскийн машин үйлдвэрлэх заводоос Улаанбаатарын төмөр замын удирдлага ТЭМ18ДМ гэх маневрын таван зүтгүүрийг хүлээн авсан байна. Энэ тухай Трансмашхолдингийн олон нийттэй харьцах алба мэдээлжээ. Нийлүүлэлтийг 2010 оны аравдугаар сард ЗАО “Трансмашхолдинг” ба “Улаанбаатарын төмөр зам” ХК хоёрын байгуулсан гэрээний дагуу хийж байна. Монголд зориулан бэлтгэсэн зүтгүүрүүд нь Оросын төмөр замд бодит байдалд тохируулсан туршилтаар орсон гэж БМЗ үйлдвэрийн дарга Анатолий Задорожный тэмдэглэв. Нийтдээ энэ жил уг үйлдвэр нь Монголд ТЭМ18ДМ гэх долоон зүтгүүрийг бэлтгэх ба жилдээ Трансмашхолдинг 2ТЭ116УМ гэсэн ачааны галт тэрэгний 30 зүтгүүрийг нийлэх ажээ.