З.Энхболд: Агаарын бохирдлыг бууруулахад шахаж ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Агаарын бохирдлыг бууруулахад шахаж ажиллана

Холливудын жүжигчин Кейти Холмсын Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт орших байшин Сэнди хар салхинд өртсөн тул жүжигчин бүсгүй охин Суригийн хамт зочид буудалд амьдарч буй гэнэ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганы оролцогч, төлөөлөгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэхүү чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулганы хүрээнд:

  1. “Гэр хороодод үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”;

  2. “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”;

  3. “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт гурван салбар хуралдаан, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм.

Салбар хуралдаан, хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх нь дагуул хот, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, шинэ дэд бүтэц, суурьшлын бүс бий болгох болон гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц юм гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Барилгажуулалт нь ипотекийн зээлгүйгээр хийгдэх боломжгүй тул 2016 онд зогсоосон ипотекийг сэргээн хуучнаар нь үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогсод дүгнэлээ.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, нүүрс угаах, боловсруулах, хийн болон сайжруулсан түлшний үйлдвэр барих; үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар байшин, гэрээ дулаалах; нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар шинэчлэх; цахилгаан, дулааны станц шинээр байгуулах; их, дээд сургуулиудыг хотоос гаргах; ногоон байгууламжийг нэмэх; цахилгааны тарифыг хөнгөвчлөх, эко халаалт, ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх гэх мэт техник технологийн ололт дэвшилд тулгуурласан байгальд ээлтэй хэрэглээг хэвшүүлэх; хог хаягдал шатаах явдал, утаа ихтэй тээврийн хэрэгсэл, халаалтын бага оврын зуух зэрэг агаар, орчинд хор хөнөөлтэй, бохирдол ихээр үүсгэдэг хэрэглээг хориглох; иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зэрэг урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх олон талт ажлын санал, зөвлөмжийг өглөө.

Утааны асуудлыг цогцоор нь, нэг амьсгаагаар шийдэх ганц төгс аргыг хайж, ярьж, туршсаар өнөөг хүрлээ. Салбар хуралдаан, чуулганаас гарсан эдгээр ажлын саналуудыг агаарын бохирдол, нутаг дэвсгэрийн бүсчлэлд тохируулан нэгэн зэрэг хэрэгжүүлж явах нь харин ч цогц шийдэл байж болох юм гэж үзэж байна.

Салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг нэгтгэж, өнөөдрийн чуулганаар хэлэлцүүлсэн. Чуулганы үеэр цахимаар санал асуулга авсан байх ёстой. Та бүхнээс авсан санал, чуулганаас гарсан үр дүнг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Агаар, орчны бохирдлын Үндэсний хороо, холбогдох яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудад өгөх ажлын чиглэл, зөвлөмж, төлөвлөгөө болгон хүргүүлж, ажил хэрэг болгоход нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс нухацтай анхаарч, шахаж шаардаж, хамтран ажиллах болно.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган үүгээр өндөрлөж байна. Үндэсний чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг үндэсний хэмжээний бодлого болгон ажиллах, хэрэгжүүлэх үүргийг чуулганд оролцогч Та бүхэн хүлээж байгааг сануулъя.

Та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж