Гуам арал дахь Агаарын нисэх хүчний зэр зэвсгийн нөөцийг 10 хувиар нэмэгдүүлжээ. Нийт 95 сая ам.долларын үнэ бүхий 816,393 ширхэг зэр зэвсгийг өнгөрсөн наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 30-ны хооронд Андерсон агаарын баазад хүргэсэн байна. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчнээс өнгөрсөн баасан гаригт /2017.10.20/ мэдэгджээ.
Хойд Солонгосын талаас удаа дараа заналхийлж, АНУ-ын нутаг дэвсгэрт харьяалагдах Гуам арал руу пуужин харвана, цөмийн бөмбөг хаяна гэж сүрдүүлж буй тул хамгаалалтын, хариу довтолгооны бэлэн байдлыг хангах үүднээс дээрх арга хэмжээг авсан байна.
С.ЦЭЛМЭГ