Чансааг тэргүүлэгч О.Хангайгийн ээлжит түрүү

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Чансааг тэргүүлэгч О.Хангайгийн ээлжит түрүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 20 жилийн ойд зориулсан Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр /2017.10.22/ Бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, харцага Т.Баасанхүү нар шалгарчээ.

Залуу харцага О.Хангайгийн хувьд аравдугаар сарын эхээр танилцуулсан бөхчүүдийн чансааг тэргүүлж байгаа. Түүний хувьд заал танхимын барилдаанд тогтмол барилдаж, тэр бүртээ дээгүүр зодоглож байгаа нь чансаагаа цаашид ч хадгалах боломжийг харуулж байгаа юм.

Тухайлбал, О.Хангай есдүгээр сард болсон Монгол бөх Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн өдөрт зориулсан шинэ улирлын нээлтийн барилдаан, аравдугаар сарын 8-нд болсон Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлсэн юм.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж