Гурван талт хэлэлцээр хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Гурван талт хэлэлцээр хойшилжээ

Улаанбаатар хотын хог хаягдлыг сайжруулах менежментэд үндсэн найман тэргүүлэх зорилтыг дэвшүүлжээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр /2017.10.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14.00 цагт болохоор товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ.

Эмч, багш нар цалингаа нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлаад байсан юм. Мөн цалин нэмэх асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсаж, цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх ёстой гэж ийнхүү гурван талт хэлэлцээрийг эхлүүлэхээр өнөөдөр товлоод байсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг гаргаад байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж