“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа | News.MN

“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх онд дуусах байсныг 2018 оны нэгдүгээр сар хүртэл сунгасан байгаа.

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 3.3.3 Дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байна. Цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө гүйцэтгэх ажилд шалгарсан “Нью урбанизм” ХХК 2017 есдүгээр сарын 19-нд нийслэлийн Байгаль орчны газартай гэрээ байгуулсан.

Хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, “Нью урбанизм” ХХК хамтран зохион байгууллаа.

УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд тавигдсан зорилтод хүрэх удирдамж буюу хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн дунд хугацааны бодлогын баримт бичиг байх бөгөөд Улаанбаатар хотын хилийн цэсийн буюу төвийн 6 дүүргийн нийт 35206 га эдэлбэр газрын хүрээнд боловсруулах аж. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд 2010 оны байдлаар нэг хүнд ногдож буй 1.5м2 ногоон байгууламжийг 2020 онд хүртэл 15м2, 2030 он гэхэд 30м2 хүргэх зорилго тавигдсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд жил бүр 165-218га газрыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Үүнд асар их хэмжээний хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа байхаас гадна хувийн хэвшлийн оролцоог хэрхэн бий болгох талаар оновчтой зохицуулалтууд шаардлагатай болно гэдэг нь харагдаж байгаа юм.

Хэлэлцүүлэгт ХААИС, МУИС, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, 6 дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн албаны холбогдох газрын мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачид оролцов. Оролцогчид баг болон ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр тулгамдаж байгаа асуудлууд, сул тал, боломж, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж дараагийн хэлэлцүүлэг хүртэл шаардлагатай мэдээллийг солилцож хамтран ажиллахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2017-10-23 202.21.106.158

Yag unen. Uul n zuleg tarih tehnologi ni zamiin hashlaganaas 5 sm dor baihaar tootsoolj taridag

Avatar

Зочин 2017-10-23 202.21.106.158

УБ хотод. Жил бүр ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, тендер шалгуулж хийдэг болов ч чанар муу хийж улсын мөнгийг үрэн шороонд булж тарьсан мод бут нь зэрлэг ургамалд бариулж бн. Арчилгаа усалгаа хангалтгүй хийдэг. Хүвийн хэвшилийхэн улсаас ногоон байгууламжинд их хэмжээний мөнгө авч чанаргүй хийж хүлээлгэж өгдөг. Зүлэг тарихдаа хуучин хөрсмйг хуулж авдаггүй, дээр нь нэмж хар шороо жил бүр хийсээр бхйгаад явган хүний болон машин замын хашлага давсан хар шороонд зүлэг тарьж тэр нь жоохон бороо оронгуут хөрс нь угаагдан зам руу орж урсдаг.ер нь тарилтын технологиын алдаа гаргаж бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж