Хөдөө аж ахуйн технологийн шинэчлэлийг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн технологийн шинэчлэлийг хэлэлцжээ

Хууль бус 13 байршил бүхий газрын зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ

Хятадын коммунист намын XIX их хурлыг тохиолдуулан энэ сарын 21-нд тус хурлын мэдээллийн төвд “Хөдөө аж ахуйн технологийн шинэчлэл” сэдвээр хамтарсан ярилцлага зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагаанд Хятадын Хөдөө аж ахуйн яамны намын гишүүн, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн захирал, Инженерийн академийн гишүүн Тан Хуа Жүн, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ургамал судлалын шинжлэх ухааны газрын судлаач, Улсын улаан буудайг шинэчлэх төвийн эрхлэгч Хэ Жон Хү, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Хөдөө аж ахуйн орчин болон тогтвортой судалгааны газрын судлаач, Хөдөө аж ахуйн яамны уриншуулсан талбайн туршилтын лабораторийн эрхлэгч Вэй Лин Лин нар оролцсон.

Мөн Хөдөө аж ахуйн яамны төлөвлөлт, зураг төслийн судалгааны хүрээлэнгийн Хөдөөгийн эрчим хүч, байгаль орчныг хамгаалах судалгааны газрын орлогч дарга Чэн Южүн, Жянши мужийн үр тариа тариалагч, Тариаланчдын мэргэжлийн хоршооны намын үүрийн нарийн бичгийн дарга Лин Жи Хэ нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж