Монгол Эм Импэкс Концерны 94 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерны 94 жилийн ой тохиож байна

Хэдхэн хоногийн өмнө УИХ дахь МАН-ын гишүүдийн төлөөлөл УИХ-ын чуулганы танхимын үүдийг буйдангаар дарж суулт хийсэн бол өнөөдөр тэр аргыг МАХН-ынхан МАН-ын эсрэг хэрэглэж байна.

Өнөөдөр Монголын эм хангамжийн салбарын ууган байгууллага болох Монгол Эм Импэкс Концерны 94 жилийн ой тохиож байна. 1923 онд Жанжин Д.Сүхбаатарын тушаалаар цэргийн эмнэлгийн дэргэд нэгдүгээр эмийн сан нэртэйгээр анхлан байгуулагдаж байсан бөгөөд энэ цаг үеэс Монгол Улсад эм хангамжийн салбар үүсч хөгжсөн билээ. Өдгөө Монгол Эм Импэкс Концерн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн 21 аймагт байрлах салбар нэгжүүдээрээ дамжуулан эрүүл мэндийн байгууллага болон хүн арддаа чанартай баталгаатай эм, эмийн бэлдмэлийг хурдан шуурхай хүргэн ажиллаж байна.

Монгол эм импэкс концерн үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан Эм хангамжийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид, эм зүйч нартаа болон Монголынхоо нийт ард иргэддээ баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж