Макроны нохой хуралдаан тасалдуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Макроны нохой хуралдаан тасалдуулжээ

Монголын кино урлагт Такт продюсингийн бүтээл ”Би эмэгтэй хүн” кино нэгэн шинэ хуудсыг нээж, өчигдөр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болголоо.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг Елисейн ордонд сайд нартай хуралдаж байх үеэр хуралдааны танхимд ерөнхийлөгчийн нохой орж ирж, задгай зуух руу шээснээс хуралдаан хэсэг зуур тасалдаж, бөөн инээдэм болсон гэнэ. Гэвч хуралдааныг шууд дамжуулж байсан телевизийн дуран энэ “бүдүүлэг’ явдлын гэрч болсон байна.

Немо хэмээх хоёр настай лабрадор гриффон үүлдрийн нохойг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, тэргүүн хатагтай Бригитте нар наймдугаар сард амьтдыг хамгаалах төвөөс “үрчилж” авсан ажээ.  Харин эзэнтэйгээ хамт Елисейн ордонд заларсан Немо байгалийн хуулийг зөрчиж чадалгүй, хойд хөлөө өргөн задгай зуух руу гэнэт шээж эзнээ туйлын эвгүй байдалд оруулсан гэнэ.

Францын Экологийн сайд сая л юу болоод байгааг ойлгоод “Юун чимээ билээ гэж бодлоо” гэхэд танхимд байсан бусад хүмүүс нир хийтэл инээлджээ. Хуралдаанд сууж байсан өөр нэгэн сайд ерөнхийлөгчөөс “Ийм зүйл байнга болдог уу?” хэмээн асуухад Эммануэл Макрон царайгаа улайлган “Та нар миний нохойг аргагүй байдалд оруулсан бололтой”  гэжээ.

Немо Елисейн  ордонд түвэг удсан анхны нохой биш юм байна. Францын ерөнхийлөгч Николя Саркозийн нохойнууд ордны тавилгуудыг савраараа маажиж, хивснүүдийг нь урж, тасдан хэдэн мянган еврогийн хохирол учруулж байсан удаатай гэнэ.

Мөн Жак Ширакийн мальтиз үүлдрийн нохой Елисейн ордонд нүүж очсон цагаасаа хойш эзэн рүүгээ хэд хэдэн удаа дайрсны улмаас ордноос гаргасан ажээ. Нохойн ийн авирлах болсныг жижигхэн байшинд амьдарч байсан нохойг гэнэт том ордонд аваачсанаас орчин нь солигдож, депресст орсон гэж тайлбарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж