УДШ Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг хянана | News.MN

УДШ Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг хянана

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

УДШ Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг хянана

Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан ням гаригт манай Улаанбаатар хотноо болно. “АСА” циркт болох уг барилдаанд оролцох бөхчүүдийн түрүүч туурга нэгт Монголдоо ирсэн байна.

Улсын Дээд Шүүхэд Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг  ирэх баасан гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдөр хянана.  

Анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс тэднийг дөрвөн настай охиныг биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, бүлэглэн, зохион байгуулалттайгаар, онц хэрцгий аргаар санаатай, тарчлааж, хөнөөсөн хэрэгт буруутгасан. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар Г.Маралмааг 25 жилийн хугацаагаар хорих ял,  Т.Цогтыг 22 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.

Үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Г.Маралмаад оногдуулсан хорих ялаас хоёр жилийг нь,  Т.Цогтод оногдуулсан  хорих ялаас мөн хоёр жилийг нь  тус тус өршөөсөн юм.  Харин  Г.Маралмаад оногдуулсан үлдсэн 23 жилийн хорих ялыг  чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлэх шүүгчийн шийдвэр гарсан.

  • Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөөгийн эд зүйлс болох
  • Модон могой хоёр ширхэг, үзүүртэй шар өнгийн металл очиртой, 
  • Бөөрөнхий модыг холбосон таван төмрөөр бөгжилсөн 52 см урттай эдлэл нэг ширхэг,
  • Үзүүртэй олон салаа суртай модон ташуур нэг ширхэг,
  • Төмөр арал дээрээ цагаан шонхор шувуу дүрсэлсэн цагдаагийн бүс нэг ширхэг зэргийг устгах тогтоолыг шүүхээс гаргасан юм.

Харин талийгаач Ц.Оюу-Эрдэнийн шүлэг уншиж буй бичлэг бүхий нэг ширхэг Си Ди-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн самсунг маркийн гар утас нэг ширхгийг Т.Цогтод, гадуураа улаан хүрэн өнгийн гэртэй Скай маркийн цагаан өнгийн гар утас нэг ширхгийг Г.Маралмаад тус тус буцаан олгохоор болсон билээ. Мөн Г.Маралмаа, Т.Цогт нараас тус бүр  оршуулгын зардалд 2.324.420 төгрөгийг гаргуулж нийт  4.646.839 төгрөгийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалд өгөхөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн юм. 

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт нар эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар дахин хоёр шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт болоод тэдний өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд ханджээ.

 

 

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ravdan 2017-10-23 70.197.94.59

Afrikiin yaduu haruud bolzee. Muhar susert utgesenii gor. Ta 2 tarchilaj uhnee.

Avatar

Зочин 2017-10-23 76.247.0.91

Maash udaan tarchilasai en muu huuhen

Avatar

Z 2017-10-23 223.131.148.97

Neg n naran d bj bnoshte

Avatar

Z 2017-10-23 223.131.148.97

Neg n naran d bj bnoshte

Avatar

Зочин 2017-10-23 122.201.31.226

Энэ 2-г [Хориотой Үг] тарчилгаж [Хориотой Үг] буянтан байгаасай

Avatar

Энэ хоёр с****т юм шиг байна лээ. 2017-10-23 202.9.41.255

Эм нь гоо сайхны спирттэй шингэн охины нүд рүү цацаад орилуулаад, эр нь цагдаагийн тэлээгээр ороолгож байсныг хавь ойрынхон нь харж гэрчилсэн байсан ш дэ. Хоёулаа а******н. яг таарсан алуурчид. 20 жил болохгүй, наана нь шорондоо үхээсэй. Охины сүнс ирж сайн зовоогоосой. Охины бүх бие нь улаан эрээн, хөх няц болчихсон зураг хүртэл ТВ, сэтгүүлээр олон удаа гарсан. 4-хөн настай нялх хүүхэд яаж зовж шаналж байсныг бодохоор бид уйлахгүй байж чаддаггүй.

Avatar

Zochin 2017-10-23 126.225.105.109

Muuhai hunii sanaand ormoorgui hereg hiicheed yun deed shuuh ve

Avatar

Монгол 2017-10-23 172.58.185.89

Сайнтай нохорловол сарны гэрэл
Муутай нохорловол могойн хорлол!!!!!

Avatar

Gehdee l 2017-10-23 202.9.40.25

huuhdiig ni aaw ni bish MARALMAA alsan gedeg bizdee

Avatar

иргэн 2017-10-23 66.181.176.38

Шүүхийн шийдвэр шийдвэр байх ёстой. Ийм хэрэг үйлдчээд яаж эсэргүүцэж чадаж байна аа? Тусгүй улс болохоо харуулж байна даа. Хоолойгоор нь хоол давмааргүй санагдах юм. Хэргээ хүлээгээд ялаа эдлээд гараад ирвэл сэтгэл нь амрах бишүү.

Avatar

Зочин 2017-10-23 202.21.106.105

Humuus bid iim yargachin bj herhevch tasrahgui. 4 nast huuhed shuu dee

Avatar

zochin 2017-10-23 202.179.26.101

hiisen bol huleeh heregtei sh te. Oodsin chinee ohinig alchaad hechneen udaan daamjirdgin. Odo shuud yalii n edluul, boloo

Avatar

иргэд 2017-10-23

Болдогсон бол ийм сүгнүүдэд өмгөөлөгч өгөлгүй,давах эрхгүйгээр таслаж байх юмсан

Avatar

a 2017-10-23 202.131.235.242

alaach lalaruudiig. ali shorond orson bgaa we ochij tsusiig n holiii

Avatar

сүхээ 2017-10-23 202.131.227.50

Хэрэг үйлдсэн бол ялаа эдлэх ёстой биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж