Анхны 500 саяын азтан хотоос тодорчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Анхны 500 саяын азтан хотоос тодорчээ

Анхны 500 саяын азтан хотоос тодорчээ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр /2017.10.22/ болж, анхны 500 сая төгрөгийн супер хонжворын азтан тодорлоо. 

Өнгөрсөн жил супер шагналын сан болох 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байсан.

Харин энэ удаа супер хонжвор болох 500 сая төгрөгийн азтан тодорсон нь “үнэн” гэдгийг албаныхан дуулгалаа. Энэ талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Орхонтамираас тодруулахад “НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлоор анхны супер хонжворын азтан тодорсон нь үнэн. Татварын ерөнхий газраас одоо супер азтаны бичиг баримтыг шалгаж байгаа. Супер хонжворын азтан маань хотоос тодорсон” гэх мэдээлэл өглөө.

Ирэх сарын тохирлоос НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөгөөс эхлэх гэнэ. Энэ удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн нэг, дөрвөн сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо. Уг тохирлоор супер шагналын сан болох 500 сая төгрөгийн азтанаар 18761051 дугаар тодорсон бөгөөд

  • 500 мянган төгрөгийн 122
  • 100 мянган төгрөгийн 1184
  • 20 мянган төгрөгийн 11745 баримт тохирчээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж