Х.Баттулга: Утаанаасаа салж байж хөгжинө | News.MN

Х.Баттулга: Утаанаасаа салж байж хөгжинө

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Утаанаасаа салж байж хөгжинө

Налайх дүүргийн ХААН банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд “Сурвалжлагч байна” хэмээн нэвтэрч, улмаар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурлын тов гарчээ.

-Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа яамд, гадаадын болон олон улсын байгууллагууд, оролцож байгаа төлөөлөгч, зочдод өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бид хамгийн их мэддэг болон хамгийн их мэддэггүй сэдвээрээ чуулж байгаа юм. Утааны тухай бид олон жил ярьсан. Шийдлээ олоогүй байгаа. Шийдлээ олоогүй байгаа учраас мэддэг мөртлөө мэддэггүй сэдэв гэж байгаа юм.

1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа байх аа гэж бодож байна. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ.

Энэ Үндэсний чуулганаас шинээр байгуулагдсан Засгийн газар, шинээр томилогдсон Ерөнхий сайд, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч би, бид хамтдаа зөв шийдэлтэй гараасай гэж хүсч байна.

2010 оны 6 дугаар сарын 23-нд УИХ-аар Монгол Улсыг дунд хугацаанд хөгжүүлэх хөгжлийн бодлогыг баталсан. Үүгээр бид юу баталсан бэ гэхээр энэ уудам нутагтай Монгол орныг ямар байдлаар хөгжүүлэх вэ? Хөгжүүлэхдээ ХАА-н салбар буюу малчдаа бас давхар хөгжүүлье. Хөдөөгийн малчдынхаа ахуйг өөрчилье. Ахуй гэдэг нь алслагдсан сумдынхаа ахуй нөхцөлийг шийдээд, малын гаралтай түүхий эдийг ХАА-н биржээр дамжуулж арьс шир, ноос ноолуурын үйлдвэрт нийлүүлдэг циклтэй байя гэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлсон юм. Нийт 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр энд багтсан. Харамсалтай нь УИХ-аас гаргасан энэ бодлогыг үе үеийн Засгийн газар дэмжиж ажиллаагүй. Сэтгэл дутсан.

Өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхэд өнгөрсөн 27 жилийн хугацаанд, энэ 27 жилд байсан УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчид гэж нэрлэгддэг бид нарын буруу бас их байгаа юм. Би Үйлдвэр, ХАА-н сайд байхдаа энэ хөгжлийн бодлогыг оруулж байсан. Хөдөөгийн хөгжил гэж та бүхэн мэдэж байгаа байх. Алслагдсан 100 сумаасаа эхэлье гэсэн. Ингээд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг гэсэн хоёр сумыг жил зургаан сарын хугацаанд барьж дуусгасан. Энд 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, сумын захиргааны барилга, 250 хүний суудалтай спорт, соёлын иж бүрэн цогцолбор байгуулагдсан. Гаднаа хөлбөмбөгийн талбайтай. Эндээс хоцорч яваа нь ХАА-н бирж, боловсруулах үйлдвэр.

Үүнийг би яагаад дахиж яриад байна вэ гэхээр энэ нь УИХ, Засгийн газар дээр “Хөдөөд их мөнгө цацлаа” гэж асар их шүүмжлэл дагуулдаг. Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газаар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй.

Тийм учраас 2010 онд батлагдсан Хөгжлийн бодлогыг шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд маань эргэж харж, төрийнхөө бодлогыг үргэлжлүүлж яваасай гэж чуулганы нээлт дээрээс хүсье.

Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн олон сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх. Энэ тоог бид олон жил ярьсан. УИХ-аар 2010 онд баталсан Хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэх юм бол тэнд шийдэл нь байна.

Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байгаа хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй нүүрс түлээд байна вэ гэвэл тэр хүмүүсийн орлого тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргейжид орох боломж байхгүй. Энэ нь дахиад ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй.

Үүн дээр олон юм ярихгүйгээр дахин хэлье. Шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд маань анхаарч ажиллаад, дараагийн сонгууль хүртэлх хугацаанд ажилгүйдэл, ядуурал, утаагаа зэрэг шийднэ гэсэн сэтгэлтэй Засгийн газар гарсан гэж би ойлгож байгаа. Шийдлүүд нь бүгд байгаа.

Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг би ЗТХБ-ын сайд байхдаа ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан. Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн. Энэ нь Төв аймгийн нутагт байрлах Майдар хот. Энд 300-400 мянган хүн амьдарна. Эко хот болно. Бид шинэ хотыг засаг захиргааны хот болгоно. Яамд, гадаадын Элчин сайдууд, их, дээд сургуулиуд, өнөөдөр ашиглаж чадахгүй байгаа байгалийн музей, үзэсгэлэн зэргийг засаг захиргааны хот руу нүүлгэж Улаанбаатар хотоос гаргая. Тэнд 300-400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе гэсэн төлөвлөгөөг УИХ, Засгийн газарт оруулсан байгаа.

Харамсалтай дахиад улстөжилт гэдэг зүйл бидний толгой дээр гараад суучихсан. Атгаг бизнес, улстөрийн бүлэглэл энэ ажлыг бүгдийг гацаачихсан байгаа юм.

Утааныхаа асуудлыг бид шийдэж чадахгүй бол улс орныхоо асуудлыг шийдэж чадахгүй гэдэг дээр энэ чуулган маань нэгдсэн саналтай баймаар байгаа юм. Улаанбаатар хотын төлөвлөлт, хөдөөгийн төлөвлөлтүүдийг бүгдийг нь ҮХАА-н сайд байхдаа гаргаж байсан. Дагуул хотуудыг ЗТБХБ-ын сайд байхдаа гаргаж, судалж байсан юм. Энэ шийдлүүдийг, 2010 онд УИХ-аас гаргасан хөгжлийн бодлогыг эргэж хараач ээ гэж чуулганд оролцож байгаа бүх хүнээс хүсье.

Өнөөдөр улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм.

Утаанаасаа салж байж улс орон хөгжинө гэдэг дээр Үндэсний чуулганаас уриалга гаргаарай гэж хүсье. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: President.mn

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баттулга багтайгаа ирж ЖАНГАА ид 2017-10-23 50.226.17.98

Баттулга Зика Гансух мэтийн хулгайчууд ш о р о н д сууж байж л Монгол хогжино, Монгол Ялна

Avatar

Баттулга багтайгаа ирж ЖАНГАА ид 2017-10-23 50.226.17.98

Баттулга Зика Гансух мэтийн хулгайчууд ш о р о н д сууж байж л Монгол хогжино, Монгол Ялна

Avatar

Баттулга багтайгаа ирж ЖАНГАА ид 2017-10-23 50.226.17.98

Баттулга Зика Гансух мэтийн хулгайчууд ш о р о н д сууж байж л Монгол хогжино, Монгол Ялна

Avatar

Баттулга багтайгаа ирж ЖАНГАА ид 2017-10-23 50.226.17.98

Баттулга Зика Гансух мэтийн хулгайчууд ш о р о н д сууж байж л Монгол хогжино, Монгол Ялна

Avatar

Зочин 2017-10-23 182.160.4.32

Утаа, хөгжил хоёр хоорондоо даан ч холбоогүй ойлголт гэдгийг энэ хүн хөөрхий мэдэхгүй л дээ. Хөгжил гэдгийг энгийнээр тайлбарлаад өгчих хүн дэргэд нь байдаггүй л юм байх даа.

Avatar

mjhj 2017-10-23 203.91.114.170

холбоотой байлгүй яахав дэ, чи л харин хөөрхий байна да. хаа хаанаа хөгжөөд нөхцөл бүрдээд ирэхээр хэн л нүүрсээ түлээд сууя гэж бодохов дэ, ая тухаа бодоод цахилгаанаар ч юмуу өөр аргаар гэрээ халаана шд

Avatar

САЙХАН ПОПУЛИСТ НӨХӨР ШҮҮ 2017-10-23 43.228.129.131

ЯГ ТОДОРХОЙ ХӨГЖҮҮЛЧИХ ЮМ ЮУ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ, ҮНЭНДЭЭ. ШОУДААД Л ӨНГӨРНӨ.

Avatar

ХУЖААНУУДЫГ АЛЦГАА 2017-10-23 202.179.26.213

Монголчуудыг доорд үздэг шовинист Оросын төрөл, а******н дууриадаг Орос бацаан яагаад сурснаараа Улаанбаатарын утаанд хөмсөг зангидан сүрийг үзүүлж Хятад Америкийг буруутгахгүй байна?

Avatar

KKK 2017-10-23 219.142.149.103

Utaag bagasgah gej yarih ni zov ch utaag arilgaj bish buniihee tolgoig hogjuulj bolovsorch baij l uls oron hogjidgiig delhiigeeree huleen zovshoorson asuudal. Dan mongo bodson bolopvsrolgui tolgoig haana hurdgiig harj l baihaas daa.

Avatar

Oo neree 2017-10-23 219.142.149.103

Tend chini ih mongo handivlasan huniig erhend, zurh,tarhind ni suulgana ch geluu neg ih saihan yum surtaldaad humuusiin tolgoig ugaaj ovoo yum husaa bizdee.

Avatar

amarhan yum bolj dee 2017-10-23 219.142.149.103

Battulga shig amarhan hot tolovlochihdog bol saihan l yum baina. Ug ni zam. usan hangamj geed bodoh yum olon l doo. Hamgiin gol ooriinhoo "maidar" tosol geed baahan hunees handiv avchihaad barisan ch yumgui heer uuliin engert burhan bagshiin hurel hoshoonii hesguudiig taraagaad hayachihsan yum heden jil bolj baigaa tuuniigee alban tushaalaa ashiglj jaal uragshluulah sanaa l baina.

Avatar

Ажилгүйдэл, ядуурал, утаа 3 2017-10-23 122.201.22.239

Ажилгүйдэл ядуурал Утаагаа хамтад шийднэ гэж Ерөнхийлөгч оновчтой том зорилт дэвшүүлжээ.

Avatar

ХУЖААНУУДЫГ АЛЦГААЯ ТЭД УБ-Г УТААГААР УТАЖ БАЙНА! 2017-10-23 202.179.25.217

ЖҮЖИГЧИН БИШЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖЕНКОГОО, БИШЭЭ БАТТУЛГАА ДЭМЖИЦГЭЭЕ!

Avatar

Утааг арилгаж 2017-10-23 122.201.22.239

Утааг арилгаж танд нар харах боломж олгох гээд байна шүү дээ. Хар тугалагтай хорт утаа угааран дунд удаан байсан хүнии толгой олгой болдог тул хүний хэлсэн үгийн утгыг ойлгохгүй буруу тийш нь мушгиад байдаг тархины гажигтай болдог бололтой. Аргагүй юмдаа эхийн хэвлийд хүүхэд амьгүй болох, тархины гажигтай хөгжлийн бэрхшээлтэй төрөөд байгааг эмч нар ойлгомжтой хэлээд байгаа билээ.

Avatar

ббб 2017-10-23 203.91.114.170

тийм шүү,хүмүүс ер нь л бүх зүйлийг сөрөг нүдээр хардаг болж дээ. утаа угаар ёстой гамшиг байна дө. дагуул хот байгуулах нь яаж ч бодсон муу санаа муу шийдэл биш дээ уг нь, аль аль талаа ч бодсон. ядаж л бүхэл бүтэн улс байж ганцхан за нэг 3 ч юмуу
л томхон хоттой байгаа биз дээ.

Avatar

Зочин 2017-10-23 99.203.15.18

Дээр дооргүй,дарга цэрэггүй Хулгай хийхээ больсон цагт л улс орон өндийнө дөө.женко байгаа цагт Монгол улс нар өөд харахгүй ээ…

Avatar

Зочин 2017-10-23 124.158.109.140

" Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газаар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй" гэсэн нь хамагийн гол бөгөөд чухал санаа байна…

Avatar

Зочин 2017-10-23 202.9.43.208

Энууний хэлж ярьж байгаа нь ероосоо итгэл унэмшил торуулэхгуй худлаа харагдаад байхийн орлон тоглонч ч юм шиг

Avatar

ЗОРИЛГОО зөв тодорхойллоо 2017-10-23 122.201.22.239

Ерөнхийлөгч Утаанаас салж байж хөгжинө гэж ЗОРИЛГОО оновчтой тодорхойллоо. Урд нь хэн ч хорт Утааг арилгах ЗОРИЛТ тавьж байгаагүйг ард түмэн мэднэ. АМЖИЛТ хүсэж байна ард түмэн.

Avatar

Хөгжил ба сүйрэл 2017-10-23 122.201.22.239

Монгол улсынхаа нийслэлийг дэлхийн хамгийн бохир утаатай угаартай хот болгосон нь гамшиг бөгөөд энд бөөгнөрсөн 1500000 хүнии эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж, ялангуяа хүүхэд тархны гажигтай төрөхэд хүргэж байгааг эмч нар хэлээд байгаа нь нэн ноцтой юм даа. Ерөнхийлөгч Утаанаас салж байж Монгол хөгжинэ гэж хэлсэн туйлын үнэн.

Avatar

Erenhiilogch zuv aildsan 2017-10-23 122.201.22.239

Utaanaas salj baij Mongol hugjine ! gej Erenhiiloch mash zuv onoj heljee.

Avatar

АРД 2017-10-23 202.131.243.162

Шинэ сум төслөөс дундаас нь 10 тэрбумыг, шинэ төмөр зам төслөөс дундаас нь 760 тэрбумыг идэж [Хориотой Үг] орохгүй гэж Ардчилсан намын Ерөнхийлөгч болсон ээргүү орк жанхуу хэлд орчихож. Ярьж хэлж байгаа зүйл нь даан ч өөртэй нь авцалдахгүй худлуу, хуурамч, хулхи сонсогдож байна…

Avatar

ИРГЭН 2017-10-23 202.179.31.68

ЗА ТА САЙН АЖИЛЛАХГҮЙ БОЛ АРД ОЛНЫ ИТГЭЛ НЭГ Л СУЛРААД БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2017-10-23 103.229.121.4

утаанаас өмнө өмхий үнэ, хот доторхи цэвэрлэх байгууламжаа холхоон нүүлгэхээ бод.

Avatar

F 2017-10-23 202.21.105.28

Бөхчүүд иймл мулгуу юмнууд бдгийн, нэлсон мандела хүнээ хөгжүүлж байж орк сэтгэлгээнээсээ салах юм бна гэдгийг хагас зууны өмнөтайлбарлаад өмнөд америкийг хөгжүүлсэн түүхтэй

Avatar

Зочин 2017-10-23 202.21.126.30

Хуцдаг халтар сайд байхдаа Монголыг хөгжүүлэх бүх юмыг төлөвлөчихөөд одоо Ерөнхийлөгч болсон юм бол тэр төлөвлөлт бодлогоо гаргаад өгчихөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж