Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Туул голд осолджээ

“Роснефть”-иэс ирүүлж буй АИ-92 бензиний үнэ тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгджээ.

Гачууртын ‘Харгиа’ амралтын газрын дэргэдээс эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, БЗД-ийн 20-р хороо Гачууртын ‘Харгиа’ амралтын газрын дэргэд Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл өчигдөр /2017.10.22/ 16.34 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид ажиллаж цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Одоогийн байдлаар тухайн эрэгтэйн нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй байгаа юм байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж