Богд хан төмөр зам барина

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Богд хан төмөр зам барина

Догшин хар салхи Сэнди АНУ-ын зүүн эргийн нутгуудыг дайран өнгөрөхдөө хүн ам шигүү суурьшсан томоохон хот, мужуудад асар хэмжээний хохирол, гамшиг дагуулаад буй билээ.

Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр /2017.10.23/  сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Багахангай дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон  хөнгөн үйлдвэр, үйлдвэр технологийн паркийн  талаар мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам, авто замын нэг төвшинд огтлолцож буй хэсгүүдэд замын түгжрэл бий болгож буй аж. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнөөс Багахангай дүүргийн Багахангай өртөөний хооронд  150 километр  Богд хан төмөр зам төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ онд судалгааны ажлыг эхлүүлэх юм байна.

Багахангай дүүргийн тамгын газрын дарга Э.Эрдэнэтуяа “2016-2020 онд улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт Богд хан төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан. Тендер зарлахад Энэтхэг  улсын “Интэркотинентал консалтантс энд технократс”   компани  шалгарч трассын судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан, судалгааны ажлаа эхлүүлсэн”  гэж хэллээ.

Богд хан төмөр зам төслийг концессын гэрээгээр барьж байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан юм байна. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар зураг төсөл боловсруулах, барих ашиглах, шилжүүлэх/ нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр  шийдвэр гаргажээ.

Мөн дээрх хурлын үеэр хөнгөн үйлдвэр, үйлдвэр технологийн паркийн тухай дурдсан юм. 

Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк  байгуулж, гарааны компаниудыг дэмжинэ гэж оруулж өгсөн байна. Энэхүү ажлын эхлэл 2017 онд тавигдаж Багахангай дүүрэгт байгуулагдах хөнгөн үйлдвэр, үйлдвэр технологийн паркийн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлын тендер зарлажээ. Тендерт Артконстракшн ХХК шалгарч  судалгааны ажлаа эхлүүлээд байгаа аж.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж