УИХ 2017 оны төсвийн тодотголыг шинэ долоо хоногоос эхлэн эрчимтэй хэлэлцэхээр болоод байна. Энэ оны төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давсан, зарим хөтөлбөр санхүүжилтгүй болсон зэргээс шалтгаалж төсөвт тодотгол хийж байгаа билээ.
Төсөвт тодотгол хийх хүрээнд 290 тэрбум төгрөгийг зөвхөн Алтай-Дарви чиглэлийн 165 км авто замын концессын гэрээний төлбөрийг шийдэхээр тусгаад байна. Энэхүү гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийж байжээ.
Мэргэжлийн Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гаргасан. Ингэхдээ эх үүсвэрийг төсөвт суулгаагүй тул шаардлагатай санхүүжилт болох 104,5 тэрбум төгрөгийг мөн тодотголоор суулгаж байна. Үүнээс гадна анхаарал татаж буй төсвийн зардал бол төрийн албан хаагчийн халаа сэлгээний нөхөн төлбөрт 8,8 тэрбум төгрөг олгохоор болжээ. Энэхүү зардлыг шүүхийн шийдвэрийн дагуу аж ахуй нэгж, иргэнд олгох нөхөн төлбөр нэрээр тодотголд суулгасан байна.
Энэ мэтчлэн 2017 оны төсвийн тодотголд нийт 19 төрлийн зарлага нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Харин энэ оны төсвөөс дараах гурван зардлыг бууруулжээ. Үүнд:
- Боловсролын зээлийн сангийн оюутны хөгжлийн зээл
- Гадаад зээл, тусламжаас санхүүжих төслийн зардал
- Зээлийн үйлчилгээний төлбөр
2017 оны Төсвийн тодотгол бүрэн эхээрээ:
Үзүүлэлт | Зарлагын ангилал | 2017 | Өөрчлөлт | |
Тод1 | Төсөл | Дүн | ||
.2. | .3. | =.3 – 2. | ||
Нийт зарлага | 8,750.1 | 9,248.6 | 498.5 | |
Нэмэгдэж буй томоохон зардлууд: |
|
|
|
|
| Хөрөнгө оруулалт | 563.8 | 854.6 | 290.8 |
| Хөрөнгө оруулалт | Аймгийн нөөцөд 4.5 тэрбум, улсын нөөцөд 4.4 тэрбум | 8.9 | |
| Эргэж төлөгдөх цэвэр зээл | 50.6 | 123.2 | 72.6 |
| Эргэж төлөгдөх цэвэр зээл | 36.7 | 76.7 | 40.0 |
| Эргэж төлөгдөх цэвэр зээл | 36.8 | 60.2 | 23.4 |
| Урсгал | 161.5 | 266.0 | 104.5 |
| Урсгал | 17.6 | 26.0 | 8.4 |
| Урсгал | Өндөр өртөгт мэс заслын зардлыг ЭМДС-аас нэмэгдүүлэх, Амгалан амаржих 50 ор нэмэгдүүлсэн зардал, ТТАХНЭ-ийн урсгал зардал, Элэгний С вирус, Эрхтэн шилжүүлэх мэс заслын зардал | 19.0 | |
| Урсгал | Шинээр байгуулагдсан цэцэрлэгт олгох хувьсах зардал, түлш, халаалт, эрчим хүчний тарифийн нэмэгдэл, ашиглалтын зардал | 11.8 | |
| Урсгал | Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн тусгай эмнэлэгийн цалин | 11.3 | |
| Урсгал | 19.8 | 33.9 | 14.1 |
| Урсгал | – | 8.8 | |
| Урсгал | 4.6 | 8.1 | 3.5 |
| Урсгал | 16.0 | 19.5 | 3.5 |
| Урсгал | 18.7 | 22.71 | 4.0 |
| Урсгал | ГЕГ-ын урсгал зардал нэмэгдсэн | 3.0 | |
| Урсгал | АТГ-ын урсгал зардал нэмэгдсэн | 1.0 | |
| Урсгал | “ТОСК”ТӨҮГ-ын импортлосон барилгын хийц үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ болон хүүгийн өглөг /БХЯ/ | 5.2 | |
| Урсгал | ЦЕГ болон төрийн тусгай эмнэлэг | 2.4 | |
Буурч буй томоохон зардлууд: | ||||
| Эргэж төлөгдөх цэвэр зээл | 97.1 | 63.1 | -34.0 |
| Эргэж төлөгдөх зээл, урсгал зардал | 420.3 | 336.4 | -83.9 |
| Урсгал | 1,181.5 | 1,136.2 | -45.2 |