Вашингтон, Пхеньяныг зуучлахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Вашингтон, Пхеньяныг зуучлахад бэлэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Японы “Жайка” байгууллагатай хамтран “Хот байгуулалтын чадавхийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буй билээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер саяхан Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа Д.Трампын өмнөөс Хойд Солонгос руу явж, Вашингтон, Пхеньяны хоорондох зэвэрсэн харилцааг зөөлрүүлэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.  АНУ-ын явуулж буй гадаад бодлогын талаар голдуу ярьсан 93  настай дипломатч АНУ-ын нэр хүнд олон улсад унаж байгаад ганц Д.Трампыг буруутгах хэрэггүй гэжээ.

Жимми Картер “АНУ-ын өмнөх ерөнхийлөгчидтэй харьцуулахад хэвлэл мэдээллийнхэн Д.Трампт арай ширүүн хандаж, сэтгэцийн өөрчлөлттэй гэх мэтээр элдвээр бичиж байна.” гэжээ.

Д.Трамп Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай твиттерээр дайн эхлүүлж, “Пуужинтай эр” хэмээн хочилсон юм. Түүгээр зогсохгүй Д.Трамп Пхеньяны эрх баригчтай яриа хэлэлцээ хийх арга зам хайж буй төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны оролдлогыг няцааж, НҮБ-ын индэр дээрээс Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлнэ хэмээн сүрдүүлснээс гадна Солонгосын хойгийн хямралыг зөвхөн цэргийн хүчээр дарна гэж удаа дараа ярьсан юм.

1977-1981 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгч байсан Жимми Картер бямба гаригт хар салхины гамшиг хохирлоос гэтлэхэд туслах хандивын аянд оролцсон байна. Тус аянд АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг хүү Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар мөн оролцжээ.

Жимми Картер Солонгосын дайнаас хойш муудсан хоёр орны харилцааг сэргээхийн тулд 1994 онд Пхеньянд очихдоо хэлэлцээр хийсэн боловч хэлэлцээр амжилт олоогүй юм. 2010 онд мөн Хойд Солонгосын шоронд хоригдсон АНУ-ын иргэнийг суллуулах талаар тус улсын эрх баригчидтай тохиролцохын тулд Жимми Картерыг явуулсан бөгөөд дараа жил нь бас дахин явуулсан билээ. Нью Йорк Таймс сонины сэтгүүлч түүнээс Хойд Солонгос руу дахин явах эсэхийг асуухад тэрбээр “Тийм ээ” хэмээн хариулсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер АНУ болон Хойд Солонгосын хоорондох цөмийн зэвсгийн зөрчилдөөнөөс сэтгэл нь түгшиж байгаа талаар ярихдаа “АНУ, Хойд Солонгосын эрх баригчдын аль аль нь эрх мэдэлдээ ташууран цөмийн зэвсгийг улам боловсронгуй болгосон. Цөмийн зэвсгийн аюул нь Солонгосын хойгийг бүхэлд нь,  мөн Япон Номхон далайн бусад орнуудыг сүйрүүлэх чадалтайгаас гадна Америк тивд ч хүрэх бүрэн боломжтой. “ гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж