Б.Гангаамаа: Яагаад олуулаа нэг олсонд орж явав даа

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Б.Гангаамаа: Яагаад олуулаа нэг олсонд орж явав даа

Уламжлалт сэтгүүл зүйгээс онлайн мэдээлэл рүү шилжиж буй шилжилтийн завсар үед сэтгүүлзүй нэрээр бусдын бүтээлийг хуулбарлан ашиглаж, ашиг орлого олдог байдал сүүлийн үед хэрээс хэтрээд байсан юм.

Туршлагатай уулчдын нэг Б.Гангаамаа сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг зохицуулах чиглэлээр хуралдсан Улсын Онцгой комиссын хуралд оролцож, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор санал солилцож, зөвлөлдөв.

Тэрбээр,

Отгонтэнгэрт Монголын уулчид авирдаг болоод 60-аад жил болж байгаа. 2015 оноос авиралт хийлгэхгүй байх тухай журамласан гэдэг. Гэхдээ өнөөдөр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэдэг асуудлыг эхэлж ярихаасаа илүү уулчдаа эсэн мэнд олох нь чухал байна.

Уулчид өвөр талаасаа явсан гэж мэдээлэл авлаа.

Нөхцөл байдлын хувьд авиралт хийх улирал биш гэдгийг би шууд хэлмээр байна. Цас сайн нягтраагүй байна. Тийм болохоор цасан нуранги үүсэх магадлал мэдээж өндөр. Гэхдээ одоо энэ тухай ярих цаг биш. Эрсдэлийн байдлыг үзэхэд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Сураггүй болсноос хойш 2 хоног өнгөрлөө. Оргилд гарсан хугацаа 16.40 цаг гэдэг орой байна. Ганц зүйл дээр харамсаж байна. Яах гэж олуулаа нэг олсонд орж явав даа. Яагаад яг ийм цаг агаартай үед авиралт хийв ээ.

Цас аль тал руугаа нурсныг мэдэхгүй. Хавцал руу нурсан бол аюултай. Магадгүй бууж байгаа тал руу гаа нурсан бол бэртэж гэмтсэн байх магадлалтай. Дундын кэмп байгуулаагүй байх. Бэртэж гэмтсэн байлаа гэхэд бие биенээ чирээд явахад хэцүү.

Н.Сүрэнжав гэдэг хүний хувьд Уулын клубуудын холбоог тэргүүлдэг гэж ойлгож байгаа. Туршлагын хувьд Монголынхоо ууланд зөндөө явсан байх. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ цасан нурангийг тооцоолох боломжгүй, тэр хүнийг ч буруутгах боломжгүй.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж