“Оддын академи” шоу нэвтрүүлэг шинэ оддыг төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

“Оддын академи” шоу нэвтрүүлэг шинэ оддыг төрүүлнэ

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар суудлын галт тэргэнд өчигдар гал гарсан байна.

Урлагийн ертөнцөд байр сууриа олохоор хичээж буй шинэхэн уран бүтээлч эсвэл ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх од болохоор мөрөөдөж буй залуучуудад бас нэгэн шинэ боломж гарч ирлээ. Энэ бол “Оддын академи” шоу нэвтрүүлэг.

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төслөө танилцуулсан нь охидын хамтлаг төрүүлэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг бөгөөд нэвтрүүлгийн бүртгэл эхлээд амжилттай үргэлжилж байна. Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм.

Нэвтрүүлгийн зорилго нь оролцогчдыг дуу, бүжиг, бие бялдар, имиж бүрдүүлэлт гээд бүх талаар нь хөгжүүлж бэлтгэн шоу бизнест хөл тавиулах бөгөөд урлагийн ертөнцөд хамгийн тод гэрэлтэж чадах мэргэжлийн уран бүтээлчдийг төрүүлэх юм. “Оддын академи” нэвтрүүлгийн эхний шатанд шалгарсан охид тансаг зэрэглэлийн гэрт амьдарч, хамтдаа суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх болно.

Тус нэвтрүүлэг нь анхлан 2001 онд Франц болон Испани улсад зохион байгуулагдаж байв. Энэ хугацаанд шоу нэвтрүүлгээс төрөн гарсан нэр хүндтэй хамтлаг дуучид олон бий. Хамгийн ойрын жишээ гэвэл энэхүү шоу нь ОХУ-д “Фабрика звёзд” нэртэйгээр 2002-2011 он хүртэл нийт 8 улирал амжилттай хийгдсэн байна. “Фабрика звёзд” нэвтрүүлгээс охидын алдарт “Фабрика” хамтлаг, дуучин Юлия Савичева, Тимур Юнусов буюу Тимати, Полина Гагарина зэрэг Оросын өнөө үеийн шоу бизнесийг өнгөлж яваа одод төрөн гарч байжээ.

Нийт хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Оддын академи” шоу нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Жи-Мобайл” ХХК, “Голомт” банк, ивээн тэтгэгчээр “Таван богд” групп, “Монос” фарм хамтран ажиллаж байна.

Нэвтрүүлгийн ялагч болон гарах охидын хамтлагийг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хүлээж байгаа юм.

“Оддын академи” нэвтрүүлэгт 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. Бүртгэл “Боловсрол суваг” телевиз, “Жи-Мобайл” ХХК-ийн байр мөн Edutvburtgel.mn сайтуудаар үргэлжилж байна. Бүртгэлийн хугацаа дуусахад цөөхөн хоног үлдлээ.

Тус шоу нэвтрүүлгийн бусад нэвтрүүлгээс ялгагдах хамгийн гол онцлог нь рок поп урлагийн домог болсон уран бүтээлчдээр шүүлгэж, туршлагатай багш нарын эрчимтэй, шахуу төлөвлөгөө бүхий хөтөлбөрөөр суралцаж дуучин болох бэлтгэлээ “А” үсгээс эхлүүлдэгт оршдог. Өөрөөр хэлбэл эрчимжүүлсэн сургалттай сургуульд суралцаж төгсөнө гэсэн үг юм.  

Ингэснээр тэд хамгийн шилдэг, авьяаслаг, тэсвэр хатуужилтай, өрсөлдөхүйц чадвартай уран бүтээлч болж бэлтгэгдэнэ. Нуугдаж буй авьяасаа нээн харуулж мөрөөдлийн тайзан дээрээ гарах боломжоо бүү алдаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж