Шуурхай бүлэг нэмж ажиллуулахаар боллоо | News.MN

Шуурхай бүлэг нэмж ажиллуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Шуурхай бүлэг нэмж ажиллуулахаар боллоо

Түүхийн хосгүй олдворуудыг хадгалан буй Лениний музейг хэрхэх талаар олон нийт анхааралдаа авлаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой комиссын хуралдаан зарлан Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.

Юуны түрүүнд ажиллагаагаа улам эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгов.

Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа.

Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.

Мөн эрэн хайх, аврах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн тушаалаар байгууллаа. Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, байгууллага болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хэрэгцээт зүйлээр тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулсын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний 17 нь сураггүй болсон тухай дуудлага 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр оролцож байна. Уулын бэлээс осол болсон цэг хүртэлх зай одоогоор тодорхой бус, бэлээс оргил өөд алхахад найман цаг зарцуулах газар юм.

“Хоризон”, “Хамтдаа алхацгаая”, “Оргил өөд”, “Хайрхан клуб”, “Ди Си Ай хайкинг”, “Скай райнинг”, “Сонирхогчийн клуб”-ын уулчид Отгонтэнгэр ууланд авирахаар очсон бөгөөд авиралт хийхийг хориглосон тухай байгаль хамгаалагч сануулж, анхааруулсан байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ө. Э 2017-10-23 124.158.90.25

Барцадтай сайд ажиллаад байждээ. Хэцүү л юм боллоо. Сайд хэцүүхэн сорилттой тулгарлаадаа. Энэ түүнд ахадсан сорилт боллоо.

Avatar

ИРГЭН 2017-10-23 150.129.143.160

Албан тушаалд дуртай энэ ЭНХТҮВШИН гэгч зөнөг ийм үед холбогдох хүмүүстээ олигтой үүүрэг даалгавар ч цээжээр өгчихөж чадахгүй, хэнээр бичүүлсэн юм бүү мэд нэг цаас хараад, түүнийгээ ч зөв уншчихаж чадахгүй ээрч муураад байгааг хараад гутаж бас үзэн ядаж байна….. Цаана чинь хүмүүсийн алтан амь цаг минуттай тэмцэж байгаа шүү ДУРAK аааааааааааааааааа….

Avatar

гүр 2017-10-23 202.70.41.114

чи энэ хүнийг мэдэхгүй байж бүү бахир. монгол төрийн том зүтгэлтэн учраас ийм олон удаа сонгогдож, бас төрийн сайдын албыг хэдэнтэй хашаад байна кккк

Avatar

ИРГЭН 2017-10-23 150.129.143.160

Сайдад дуртай наад ЭНХТҮВШИН гэгч нөхрийг Отгонтэнгэр хайрханы орой дээр шүхрээр хаяж хурдан хайлга….

Avatar

Зочин 2017-10-23

Амар мэнд л баигаасаи хунд юу ч тохиолдохииг яаж мэдэх вэ битгии тэгэж баи монгол тумэн минээ

Avatar

Зочин 2017-10-23 202.21.118.6

huraldah geseer baital chin duuslaa da. 24 tsag bolchij

Avatar

Bitgii uund tatvar tulugchdiin mungiig ur 2017-10-23 108.218.234.108

Durtaidaa zugaalj yavtsgaasan humuust bitgii tatavar tulugchdiin mungiig zartsuul. Ted nariin ami ni uursdud ni unegui bol, tatvar tulugchdud buur ch unegui. Uuland avirahgui bol amidrhad hetsuu bnuu, uuland avirahgui bol, oroh orongui ulsuj uhchih geed bnuu. Uur tuslaltsaa heregtei yaduu tarchig humuus, unchin huuhduud zunduu bhad, zugaalj yavsan ted nart tuslah yamar ch hereggui!!!

Avatar

Зочин 2017-10-23 150.129.141.248

21-НД БОЛСОН ОСОЛ 22-НЫ ҮДЭЭС ӨМНӨ МЭДЭГДСЭН. ГЭТЭЛ "МАРГААШ ХУРАЛДАНА АА" ГЭЭД 23-НД ХУРАЛДАЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. 48 ЦАГ БИТГИЙ ХЭЛ 48 СЕКУНД ТЭДГЭЭР НЭРВЭГДЭГСДЭД АМИН ЧУХАЛ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ОДОО УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС УУ.?!! ШАДАР САЙД НЬ ШАНТАЙЧИХААД ХҮМҮҮСИЙН АМИН ДЭЭР ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ БАЙГААГААР НИЙГЭМД ОЙЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ. ХУДЛАА ГЭВЭЛ ГУДМАНД ГАРААД ИРГЭДИЙН ЯРИАГ СОНСОЦГОО. Ө.ЭНХТҮВШИН ГЭДЭГ ХҮН ӨНГӨРСӨН 48 ЦАГТ ХАЛУУН ХӨНЖИЛДӨӨ БУС, ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ ОТГОН СУМАНД БИШ ГЭХЭД ОФФИСТОО БАЙЖ БАЙХ БАЙСАН БИШҮҮ. ЯМАРТАЙ Ч ЭСЭН МЭНД ОЛДОХ БОЛТУГАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж