МАН: Байнгын хорооны даргыг тодруулна

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

МАН: Байнгын хорооны даргыг тодруулна

Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу “МИАТ” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна.

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул өнөөдөр хуралдахгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилохтой холбоотой асуудал хэлэлцэх аж. 

Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг тус бүр шинээр томилох юм. Учир нь тус байнгын хороо болон дэд хороог даргалж байсан УИХ-ын гишүүд Засгийн газрын сайд болон УИХ-ын дэд дарга болж өөр албанд томилогдсон юм. 

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж