Швед Хойд Солонгосоос өрөө барагдуулахыг шаардав | News.MN

Швед Хойд Солонгосоос өрөө барагдуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Швед Хойд Солонгосоос өрөө барагдуулахыг шаардав

BlackBerry ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Research In Motion” компани хэрэглэгчдийн удаан хүлээж буй ухаалаг гар утасны шинэ хувилбарыг дэлхийг тойрон нисч буй wireless-тай 50 онгоцон дотор туршиж байгаа талаар өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.

Шведийн засгийн газар Хойд Солонгосоос 40 гаруй жилийн тэртээх өрөө төлөхийг шаардсан боловч хариу өгөөгүй байгаа тухай Voice of America мэдээллээ. 

Шведийн Экспортын зээлийн агентлагаас гаргасан 2016 оны тайланд дурдсанаар Хойд Солонгосын талаас Шведэд төлөх өрийн хэмжээ 2.7 тэрбум крон буюу 330 сая ам.долларт хүрчээ. Швед нийт 16 орноос авлагатай бөгөөд Хойд Солонгос дангаар нийт өрийн 45 хувийг эзэлж буй гэнэ. Түүнчлэн Хойд Солонгосын дэглэм нэг ч удаа өрийн төлөлт хийж байгаагүй аж.

Voice of America мэдээлснээр умардын өр нь 1974 онд Шведийн авто үйлдвэрлэгч Volvo компаниас захиалж авсан 1000 ширхэг автомашины төлбөр гэнэ. Тухайн үеийн 600 сая швед кроны зээлийн хүү бодогдсоор 43 жилийн дараа ийнхүү 2.7 тэрбум кронд хүрсэн байна.

Шведийн Экспортын зээлийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар Шведийн талаас жилд хоёр удаа өрөө төлж барагдуулахыг шаарддаг боловч хариу тайлбар өгсөн удаагүй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2017-10-23 112.72.11.121

Argaguil kommunist luivarchid mon do

Avatar

111111 2017-10-23 203.91.119.163

Тэгж байгаад нэг ус-төрөгчийн бөмбөгөөр өрөө төлчихнө ш дээ. Сүртэйн…

Avatar

Зочин 2017-10-23 49.195.42.45

Mongolchuud shig tsairchijeee

Avatar

zochin 2017-10-23 49.0.152.66

orond ni neg puujin ilgeechih

Avatar

Үх 2017-10-23 103.26.195.36

Чам шиг юмнууд Хойд Солонгостой хамт үхвэл таарна

Avatar

Тэнэг 2017-10-23 202.21.116.2

Мөнгө зээлдүүлсэн хүн тэнэг, зээлээ буцааж төлсөн хүн бүүр тэнэг …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж