Уулчид нурангид дарагдаж, сураггүй болжээ | News.MN

Уулчид нурангид дарагдаж, сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Уулчид нурангид дарагдаж, сураггүй болжээ

Цус сорогчид болоод хүн чононуудын тухай өгүүлэх “Twilight” цувралын шинэ анги болох “Twilight: Breaking Dawn-Part II” кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товлоод буй.

-Сураггүй болсон аялагчдын дунд таван эмэгтэй, гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэсэн урьдчилсан мэдээллийг өглөө-

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах хайх ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс 4800 метр өндөртэй. Ууланд авиралт хийсэн уулчид оргилоос 50 метр орчимд зайд гурван цуваа болон бууж явахад нь цасан нуранги үүсэж, урд хэсэгт явж байсан хоёр бүлгийн 17 уулчин нурангид дарагдаж, сураггүй болжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид болон мэргэжлийн уулчид ууланд авирч тандалт хийсний дараа эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Цаашид уулчид, аврагчид зэрэг мэргэжлийн багийг нэмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал мэдээллээ.

Сураггүй болсон аялагчдын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат уулчин н.Сүрэнжаваар ахлуулсан багийн гишүүд багтаж байна.

Анх ууланд авирахаар очиход нь Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд  “Отгон тэнгэр хайрханд авирах боломжгүй, 2015 оны БОАЖЯ-ны сайдын тушаалаар авиралт хийхийг хориглосон” гэдэг мэдээллийг танилцуулсан байна.

Харин аялагчид аравдугаар сарын 21-ний өдөр хоёр жолооч, нэг хүнээс бусад нь буюу нийт 27 хүн өглөө эрт дээрх ууланд авиралт хийгээд бууж явахад нь цасан нуранги үүссэнээс хоёр хэсэг салцгаасан байна.

Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглодог

Ууланд авиралт  хийсэн иргэд ямар нэг байгууллагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглоод байсан аж. Монгол Улсад уулын авиралт хийдэг 20 гаруй бүлэг байдгаас 10 гаруй нь албан ёсны бүртгэлтэй байдаг гэнэ.

Энэ удаагийн Отгонтэнгэр хайрханд  авиралт хийсэн баг нь уулын спортын мастер н.Сүрэнжаваар ахлуулж, тогтмол ууланд алхалт хийдэг хүмүүс байжээ.

Сураггүй болсон иргэд дотор таван эмэгтэй, гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа бөгөөд ар гэрийнхэн нь Завхан аймгийг зорьсон талаар албаныхан мэдээллээ.   

Ш.ЧИМЭГ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2017-10-23 150.129.143.160

Албан тушаалд дуртай энэ ЭНХТҮВШИН гэгч зөнөг ийм үед холбогдох хүмүүстээ олигтой үүүрэг даалгавар ч цээжээр өгчихөж чадахгүй, хэнээр бичүүлсэн юм бүү мэд нэг цаас хараад, түүнийгээ ч зөв уншчихаж чадахгүй ээрч муураад байгааг хараад гутаж бас үзэн ядаж байна….. Цаана чинь хүмүүсийн алтан амь цаг минуттай тэмцэж байгаа шүү ДУРAK аааааааааааааааааа….

Avatar

иргэд 2017-10-23

Энэ хайрханд авирахыг хориглосон,бас тэгээд авирдаг цаг хугацаа нь биш,байгал хамгаалагч хориглоод байхад зөрөөд явсан гэдэг яриа үнэн үү?хууль ёс-дэг журмыг үл тоох явдал мөн ч их аюулд хүргэнэ шүүдээ

Avatar

Зочин 2017-10-23 112.72.12.66

Er ni manaihan ih duraaraa gedeg ni haragdaj baina. Ta nariin ami nasnd ersdeltei tul b** avir gesen baital garaad yvdag. Ug ni bugd neg controlltoi baival zugeersen

Avatar

Zochin 2017-10-23 193.57.67.241

Бүгд урүүл саруул олдоосой билээ. Элэг бүтэн ар гэрийнхэндээ ирцгээгээсэй билээ. харин тэрнийх нь дараа хууль зөрчиж, татвар төлөгчдөөс гаргасан мөнгийг тэр чигээр нь эргүүлэн төлүүлье.

Avatar

Bitgii uund tatvar tulugchdiin mungiig ur 2017-10-23 108.218.234.108

Durtaidaa zugaalj yavtsgaasan humuust bitgii tatavar tulugchdiin mungiig ur. Ted nariin ami ni uursdud ni unegui bol, tatvar tulugchdud buur ch unegui. Uuland avirahgui bol amidrhad hetsuu bnuu, uuland avirahgui bol, oroh orongui ulsuj uhchih geed bnuu. Uur tuslaltsaa heregtei yaduu tarchig humuus, unchin huuhduud zunduu bhad, zugaalj yavsan ted nariig avrah gj iluu zardal gargah yamar ch hereggui!!!

Avatar

РАВДАН 2017-10-23 202.70.46.211

ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ ЗӨРЧСӨН УЧРААС Л ОСОЛ БОЛЖЭЭ ИРГЭДИЙН БУРУУ СПОРТ КЛУБЫН БУРУУ

Avatar

ИРГЭН 2017-10-23 150.129.143.160

Сайдад дуртай тэр ЭНХТҮВШИН гэгч нөхрийг Отгонтэнгэр хайрханы орой дээр шүхрээр хаяж хайлга….

Avatar

Зочин 2017-10-23 112.72.12.66

Haha. Ter er ni yugaa hiih gej ochsiin. Avrah ajillagaa yvagdahiin hajuugaar saidaa daarjiinuu yaajiin iijiin gesen hun bas baih shaardlagatai boliishd

Avatar

Иргэн 2017-10-23 202.55.191.72

Увайгүй нь дэндсэн ЗГ-т эх орон газар шороо ард түнмээс өгч буй зэвүүцлийн өчил хэмээн ойлгож байнаа.????….

Avatar

Зочин 2017-10-23 150.129.141.248

ШАДАР САЙД НЬ ШАНТАЙЧИХААД ХҮМҮҮСИЙН АМИН ДЭЭР ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ БАЙГААГААР НИЙГЭМД ОЙЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ. ХУДЛАА ГЭВЭЛ ГУДМАНД ГАРААД СОНСОЦГОО

Avatar

Зочин 2017-10-23 150.129.141.248

ЯМАРТАЙ Ч ЭСЭН МЭНД ОЛДОХ БОЛТУГАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж