Уулчид нурангид дарагдаж, сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Уулчид нурангид дарагдаж, сураггүй болжээ

Цус сорогчид болоод хүн чононуудын тухай өгүүлэх “Twilight” цувралын шинэ анги болох “Twilight: Breaking Dawn-Part II” кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товлоод буй.

-Сураггүй болсон аялагчдын дунд таван эмэгтэй, гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэсэн урьдчилсан мэдээллийг өглөө-

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах хайх ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс 4800 метр өндөртэй. Ууланд авиралт хийсэн уулчид оргилоос 50 метр орчимд зайд гурван цуваа болон бууж явахад нь цасан нуранги үүсэж, урд хэсэгт явж байсан хоёр бүлгийн 17 уулчин нурангид дарагдаж, сураггүй болжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид болон мэргэжлийн уулчид ууланд авирч тандалт хийсний дараа эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Цаашид уулчид, аврагчид зэрэг мэргэжлийн багийг нэмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал мэдээллээ.

Сураггүй болсон аялагчдын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат уулчин н.Сүрэнжаваар ахлуулсан багийн гишүүд багтаж байна.

Анх ууланд авирахаар очиход нь Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд  “Отгон тэнгэр хайрханд авирах боломжгүй, 2015 оны БОАЖЯ-ны сайдын тушаалаар авиралт хийхийг хориглосон” гэдэг мэдээллийг танилцуулсан байна.

Харин аялагчид аравдугаар сарын 21-ний өдөр хоёр жолооч, нэг хүнээс бусад нь буюу нийт 27 хүн өглөө эрт дээрх ууланд авиралт хийгээд бууж явахад нь цасан нуранги үүссэнээс хоёр хэсэг салцгаасан байна.

Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглодог

Ууланд авиралт  хийсэн иргэд ямар нэг байгууллагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглоод байсан аж. Монгол Улсад уулын авиралт хийдэг 20 гаруй бүлэг байдгаас 10 гаруй нь албан ёсны бүртгэлтэй байдаг гэнэ.

Энэ удаагийн Отгонтэнгэр хайрханд  авиралт хийсэн баг нь уулын спортын мастер н.Сүрэнжаваар ахлуулж, тогтмол ууланд алхалт хийдэг хүмүүс байжээ.

Сураггүй болсон иргэд дотор таван эмэгтэй, гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа бөгөөд ар гэрийнхэн нь Завхан аймгийг зорьсон талаар албаныхан мэдээллээ.   

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж