“Анод”-ын хэргийг прокурорт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

“Анод”-ын хэргийг прокурорт шилжүүллээ

Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа , Тамгын газрын дарга Л.Уламбаяр зэрэг 19 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлжээ. Тус банкны үүсгэн байгуулагчид банк байгуулсан үеэс эд хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, сонгуульд зарцуулсан гэх үндэслэлээр 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эрүүгийн хэрэгт татагдсан юм. Эл хэргийн мөрдөн байцаалт хэд хэдэн удаа хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ. Одоогоор 120 хуудас хавтаст хэрэгт 19 хүнийг сэжигтнээр тооцож, 54 хүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж