Ачаалал ихтэй нийтийн тээвэрт ахиц гарав уу? | News.MN

Ачаалал ихтэй нийтийн тээвэрт ахиц гарав уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

Ачаалал ихтэй нийтийн тээвэрт ахиц гарав уу?

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Автобусны хаалга онгоймогц л хойд, урд хаалгаар дайрч, ааштай кондукторт унааны мөнгөө хураалгадаг байсан цаг саяхан. Учир нь, Улаанбаатар хотын нийтийн тээвэр “ухаалаг” системд шилжээд, хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. 

Орчин үеийн хотуудын өнгө төрхийг нийтийн тээвэр нь илэрхийлж байдаг. Иргэдээ ая тухтай зорчуулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээвэр хөгжилд ойртох эхний алхмаа хийгээд буй. Хотын хамгийн ачаалал ихтэй, бухимдал дагуулсан үйлчилгээ бол нийтийн тээвэр. Иргэдийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын системийг нэвтрүүлсэнд ам сайтай байгаа ч ажилдаа очих, тарах цагаар ихээхэн ачаалалтай байдагт бухимдалтай байдгаа илэрхийлсэн хэвээр. Ингээд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл, ахиц гарсан тухай сонирхсон юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ КАРТАД БҮРЭН ШИЛЖСЭН

Нийслэлийн хэмжээнд карт борлуулах, цэнэглэх 492 цэгээр дамжуулан өссөн дүнгээр энгийн 797693 карт, хүүхдийн 222588 карт, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн боловсролын газраар дамжуулан хөнгөлөлттэй зорчих 266520 ширхэг цахим карт борлуулагдсан байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд хязгааргүй зорчих эрхтэй, сарын хугацаатай карт шинээр нэвтрүүлж, зорилтот бүлгийн иргэдэд 20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран үнэ төлбөргүй тараажээ. Тэр дундаа нийслэлийн Засаг даргын 2017 оны А/626 дугаар захирамжийн дагуу “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчдог болгосон нь сайшаалтай.

2017 оны III улирлын шугамын орлого 36,865,685,694 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар өссөн байна. 

Олны хөл залгуулж, үргэлж цагтай уралдаж байдаг хүмүүс бол автобусны жолооч нар. Тэр ч утгаараа зорчигчдыг найдвартай, түргэн шуурхай, аюулгүй хүргэх нь тэдний эрхэм үүрэг билээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд сургалтыг шат дараатай зохион байгуулснаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зам тээврийн осол зөрчил 22.2 хувиар, гэмтсэн хүний тоо 31.6 хувиар, нас баралт 92.8 хувиар, эмнэлэгт хэвтсэн 23.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

АВТОБУСНААС ЯЛГАРЧ БУЙ ХОРТ УТААГ БАГАСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА 

Ингээд хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн бусад ажилтай танилцуулъя.

  • Иргэд “City pass” банкны болон нийтийн тээврийн хосолсон карт, “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж байна.

  • Их, бага багтаамжийн автобусны чиглэлийн давхцлыг арилгаж, их багтаамжийн автобус хүрэх боломжгүй, алслагдсан суурьшлын цэгүүдэд дунд багтаамжийн 30 автобусаар нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

  • Нийтийн тээврийн 139 автобусны зогсоолын мэдээллийн самбарыг шинэчилж, 121 зогсоолыг тэмдэгжүүлэв.

  • Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлт цахим картад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн шилжсэнтэй холбоотойгоор 04 дүгээр сарын 01-нээс хойш шугамын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийтийн тээврийн үйлчилгээний 13 дундын зогсоолд зогсоолын талбай гаргуулсан.

  • Нийслэлийн Засаг даргын 2017 оны өдрийн А/703 дугаар захирамжаар нийслэлийн өдрийг тохиолдуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах зорилгоор болзолт уралдааныг зарлан, үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгуулага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагджээ.

  • Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн шатдаг хий ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/562 дугаар захирамжийн хүрээнд Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг багасгах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК-тай хамтран ажиллаж байна.

ИРЭХ ОНООС ТУСГАЙ ЗАМЫН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Тусгай замын тээвэр

Нийтийн тээврийн салбарт яригдаж буй нэг ажил бол тусгай замын автобус. Олон жилийн өмнөөс энэ асуудлыг ярьж эхэлсэн ч улс төрийн тогтворгүй байдлаас болж, хэрэгжихгүй явсаар өдийг хүрчээ.

Уг асуудлаар 2012 онд анхны тооцоо судалгааг хийж, хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан ч тухайн үеийн шинэ хотын шинэ удирдлага энэхүү тусгай замын тээврийн төслийг төдийлөн дэмжээгүй удааширснаас болж, 4-5 жилийг алджээ. Харин 2016 оноос хотын Захирагч С.Батболдын санаачлагаар өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн урсгал хөдөлгөөнийг сайжруулахад тусгай замын тээврийг нэвтрүүлэх нь хамгийн оновчтой гэж үзээд, 2017 оны тавдугаар сард тусгай замын тээврийн төсөл хэрэгжүүлэх багийг байгуулжээ.

Энгийн жишээ авч үзвэл метроны нэг км замыг 130-150 сая ам.доллараар барих бол LRT /light rail transit/ буюу хөнгөн хэлбэрийн метроны нэгэн төрлийг хэрэгжүүлбэл нэг км замыг 35-50 сая ам.долларын өртөг гарах гэнэ. Харин тусгай замын тээврийг нэвтрүүлснээр нэг км замыг 5-8 сая ам.доллараар байгуулах боломжтой гэдэг тооцоог ажлын хэсгийнхэн гаргасан байна. Нийт 44.9 км гурван коридорт Тусгай замын автобусны системийг байгуулах өртөг нь 274,4 сая ам.доллар байхад энэ мөнгөөр зураг төслийн үнэ ороод дөнгөж 2 км гаран метро барих боломжтой аж. Төслийн эхний үе шат нийт 13.6 км бөгөөд 78.4 сая ам.долларт багтах гэнэ.

Энэ төслийн хүрээнд нийт 22 байршилд тохилог, дулаан, Улаанбаатар хотын шинж чанарыг агуулсан архитектурын шийдэл бүхий автобусны буудал барих, Арслантай гүүрийг шинэчлэх, Тусгай замын автобусаар үйлчлүүлэгчид зориулсан авто зогсоолын байгууламж, уулзвар шинэчлэлт, замын хучилтыг шинэчлэх, зорчигчдод зориулсан автобусны мэдээллийн систем гэх мэт олон ажлыг хийхээр багтаасан байгаа аж.

Тусгай замын тээврийг нэвтрүүлснээр эдийн засагт хэмнэлтэй төдийгүй замын түгжрэл буурч, нийтийн тээврийн хурд нэмэгдэж, олон хүнийг тээвэрлэх зэрэг эерэг дүр зургуудыг харж болно. Өмнө нь энгийн автобус цагт найман км/цагийн хурдтай явдаг байсан. Харин нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноор цагт 15-16 км/ цагийн хурдтай явдаг болжээ. Харин тусгай замын тээврийн системийг хэрэгжүүлснээр цагт дор хаяж 30 км/ цагийн хурдтай явах нөхцөл бүрдэх гэнэ.

Тусгай замын тээврийн төслийн хөтөлбөр гурван үе шаттай бөгөөд 2017-2021 оны хооронд хэрэгжих юм байна. Нэгдүгээр чиглэл нь Энхтайваны өргөн чөлөө. Хоёрдугаарт Их тойруу, гуравдугаарт долоон буудлаас Нисэхийн чиглэлд нийтдээ 44.9 км урттай, 60 автобусны буудлыг барих төсөл ирэх оноос хэрэгжинэ гэдгийг мэргэжилтнүүд дуулгав. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний 60 гаруй хувь нь уг өргөн чөлөөгөөр дамжин өнгөрдөг учраас хотын Захирагчийн зүгээс авто замын гол чиглэлээс эхлэн хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаад байгаа аж.

Харин өмнөх засгийн газрын үед 1.5 тэрбум ам.доллар буюу Тусгай замын автобусны системээс 20 дахин өндөр өртөг бүхий метрог Энхтайваны өргөн чөлөөнд барина хэмээн Тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөөнд барихаас татгалзаж байсныг ийнхүү одоогийн хотын захирагч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь эдийн засаг хүнд байгаа үед нийтийн тээврээ дэлхийн жишигт хүргэхийн зэрэгцээ маш бага өртгөөр үр ашигтай хэрэгжүүлэх чухал шийдвэр болжээ.

Тусгай замын тээврийн үйлчилгээг анх Бразил улсын Куритиба хотод 1974 онд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоо дэлхийн 40 гаруй оронд амжилттай хэрэгжүүлжээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Азийн орнууд болох Хятад, Солонгос зэрэг олон оронд маш амжилттай хэрэгжүүлээд байна. “Төслийн багийнхан нарийвчилсан төлөвлөгөөг гаргалаа. Одоо Азийн хөгжлийн банкнаас олон улсын тендерээ явуулах зөвшөөрлөө аваад, энэ сарын 25-нд тендерээ зарлахад бэлэн болоод байна. Тендерээ зарласны дараагаар зургийн ажлыг хэрэгжүүлэх олон улсын компаниудыг шалгаруулах бололцоотой болно. Зургийн дагуу барилгын ажил явагдана” хэмээн төслийн зохицуулагч Б.Гансүх ярилаа. Тусгай замын автобусны системийн тухай www.facebook.com/brt-mongolia хуудаснаас мэдээлэл авч болно.

А.Сүрэн

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-23 66.181.181.250

Ер нь нийтийн тээвэрт шинэ автобус аваад явуулах хэрэгтэй шүү дээ! Одоо явж байгаа автобуснууд Солонгос бичигтэйгээ бүх дохионууд нь ажилахгүй дэндүү аймаар чимээтэй болчихсон сэгнүүд л гэлдэрч байх юм! Улс улсын гологдолыг авчирахаа болиоч. Ард иргэдээ хүндэлж чадахгүй бол битгий доромжил!!!

Avatar

Зочин 2017-10-23 202.21.117.194

Хэзээ, хэн эхлүүлж байсныг эндээс үзэцгээрэй
http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=12477

Avatar

z 2017-10-23 202.179.27.128

120 myangat kart tsenegleh gazar gui nbna mcs buudald bas bhgui ug ny 2 tuts bn yum 2laa tseneglaehgui gh yum hundreltai yu

Avatar

Би 2017-10-23 124.158.90.25

Нийтийн тээврийн үйлчилгээ өдрөөс өдөрт сайжирч байна. Үйлчлүүлэгч бид аль болохоор дэмжиж соёлтой үйлчлүүлэх шаарлагатай байна. Одоо автобусны жолооч нар буудал дээр замын хашлаганд аль болохоор ойртож зогсон зорчигчдыг буулгаж, суулгаж сурах, хэвших хэрэгтэй байна. Тусгай замын автобустай болох сайхан л байна. Бодлогогүйгээр, төлөвлөлтгүйгээр баригдсан барилга байгууламж, замаар яаж зохицуулах юм болдоо!

Avatar

айа 2017-10-23 66.181.165.212

Үүнийг чинь Э.Бат-Үүлийн баг хийж нийтийн тээврийг өдий зэрэгт хүргэсэн. Энэ Батболд юу хийсийн бэлэн юман дээр дарвалзаж байх шивдээ

Avatar

Хөөе, чи 2017-10-23 124.158.90.25

Дэмжихийн оронд битгийн ингэж бурж бай, юу минь!

Avatar

Зочин 2017-10-23 124.158.90.51

Автобусанд бараг хонох шахдаг байсан одоо сайхан түгжирээгүй болохнээ

Avatar

Тоочин 2017-10-23 103.229.123.103

1 км замыг 12-20 тэрбумаар барих юм байхдаа.Ямар үнэтэй зам вэ.

Avatar

Зочин 2017-10-23 122.201.22.232

нарийхан замаа бусд өгөөд өөрсдөө бүр зогсдог л болох юм байна гэж ойлголоо

Avatar

иргэн 2017-10-23 202.21.106.146

Замаа оргон болгох гэхээр хамаг газрыг нь аль дээр зарчихсан байдаг, одоогийн нарийн зам дээр яагаад ч бутэхгуй, тур зуур аргацаасан ажил болно, метро бол дан ганц нийтийн тээвэр биш гэдгийг Мангарууд ойлгохгуй л дээ

Avatar

зочин 2017-10-23 66.181.181.150

Дүнжингарав-III-IV хороолол 51 дугаартай автобус цаг тутамд 1 ширхэг л явах юм.
Өвөлдөө хүлээж их даардаг. Тоог нь олшруулж болдоггүй юм болов уу?

Avatar

HTHT 2017-10-23 202.5.196.34

шарга морьт гэдэг автобус ер явахгүй юм

Avatar

Зочин 2017-10-23 202.9.43.208

Ийм цоохон хун амтай байж 60 сая хун амтай азийн давчуу хотууд шиг нийтийн тээвэр гэж асар их монго зарцуулж яах юм бэ жилд нийтийн тээвэрт хэдэн тэрбумын татаас огч байнаа тэгсэн мортлоо улсаас 1 ч тогрогийн хонгололт авахгуй оорсдоо бух зардлаа гаргаад тээврийн асуудлаа шийдэж байгаа машинтай иргэд аж ахуйн нэгжээ ад узээд байхийн аймаар сонин харгис бодлоготой бид нар оорсдоо зардлаа гаргаад оорсдийгоо тээвэрлэж байна дарган идэгч давхаргаа наад нийтийн тээвэр чинь дан халамжийнханыг тээвэрлэж явдаг биз дээ оюутан тэтгэрийнхэн гэх мэт 1 р эгнээгээ буцааж авьяаа бисдаануудаа та нар шиг улсаар зоолгодог биш ямар

Avatar

Зочин 2017-10-23 183.81.171.150

ene taxi-nii jolooch bh te hahaha

Avatar

бухимдалтай байна 2017-10-23 103.9.90.53

ажил эхлэх, тарах үед үнэхээр хэцүү бдаг ш дээ, зөрөөд гарах ч зай бдаггүй , энэ үеэр ганц 2 автобус нэмээд өгчихөж болдоггүй л юм бх дааа

Avatar

Зочин 2017-10-23 202.179.31.110

Яг үнэндээ оюутнууд төгсчихөөд ажил хайж анкет бөглөж жоохон алхаж газар үздэг. нэг хэсэг нь биеийн чилээгээ гаргаж алжаал ядаргаагаа тайлах гэж богд уул руу алхдаг. хэдэн эмэгтэйчүүд охидууд жингээ барих ч санаатай юм уу энхтайвны гүүрэн дээгүүр алхаж харагддаг. Хувийн компаниуын худалдааны төлөөлөгч нар захиалгаа авах гэж хэдэн дэлгүүрийн хооронд алхдаг. Монголд өөр алхдаг хүн байдаг юм уу.

Avatar

Зочин 2017-10-23 202.179.31.110

ЗА ХОТЫН ХАА НЭГТЭЭ ХҮҮХЭД ӨВДЛӨӨ ЭХ НЯЛХАС Ч ЮМ УУ ХУВИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ОРЪЁ ГЭЖ БОДОЁ. ХҮҮХЭД УЙЛААД БАЙХААД ГАДАА АВТОБУС ХҮЛЭЭГЭЭД ТЭГЭЭД ТЭР АВТОБУСНААСАА БУУГААД ДАХИАД ӨӨР АВТОБУС СОЛИОД ЯВАХ ХЭН Ч БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ОДОО ЦАГТ ХҮҮХЭД ТЭВРЭЭД НЭГ БУУДАЛ Ч АЛХАХ ХЭН Ч БАЙХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2017-10-23 183.81.171.3

Энэ бол маш хэрэгтэй замын төсөл шүү. Бат-Үүл баахан метро гэж хийсээд шийдсэн юм байхгуй буусан хүн шүү дээ. Энэ тусгай замын автобус дэлхийн олон оронд амжилттай хэрэгжээд явж байгаа

Avatar

Зочин 2017-10-23 202.5.196.82

замын төсөл гэж байгаа бол энэ замтай ёстой хамаагүй бөгөөд маш хэрэггүй төсөл гэдгийг ойлгоосой

Avatar

V 2017-10-23 103.57.94.111

Тусгай замын автобусны төслийг Бат-Үүл эхлүүлсэн юм шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-23 202.179.31.110

ЗАМАА ӨРГӨСГӨ УУЛЗВАРУУДАА ӨРГӨСГӨ ТЭГЭЭД ДАВХАР ЗАМ ТАВЬ. ЮУН ТУСГАЙ ЗАМ. АВТОБУСААР ЯВАХ НЭГ НЬ ЯВААД АШИГЛАЖ БОЛОХ ХЭМЖЭЭНДЭЭ ХАНГАЛТТАЙ 100 ХУВЬ АШИГЛААД ЯВЖ БАЙНА. БИ ХЭЛЭЭД БАЙГАА Ш ДЭЭ. ХҮНИЙ АМЬДРАЛЫН БҮХ АСУУДЛЫГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ШИЙДЭХГҮЙ ЭЭ ГЭЖ. ЯЛАНГУЯА МОНГОЛ ШИГ ХҮЙТЭРДЭГ НИЙСЛЭЛТЭЙ УЛСАД, ХАВАР НАМАРТАА ШОРООГООР ШУУРДАГ ЗУНДАА ЗАМ ХАРГУЙ НЬ ҮЕРТ АВТДАГ, УЛААНБААТАР ШИГ ХӨНДЛӨН СУНАЖ ТОГТСОН УЛСАД НИЙТИЙН ТЭЭВЭР АСУУДЛЫН ГАРЦ БИШ ГЭДЭГ ДЭЭР МӨРИЙЦӨЕ НЭЭРЭЭ. БИ ТА НАРААС АСУУНАА 10 ЖИЛИЙН ДАРАА ЯМАР БАЙХЫГ. БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭГЭЭД БУЦАХДАА ӨР Л ТЭЭНЭ ШҮҮ. ЗҮГЭЭР Л 3 ХАН САЯ ИРГЭНТЭЙ УЛСЫН 2 САЯ Ч ХҮРЭХГҮЙ ХҮН АМТАЙ ХОТЫГ ЗҮГЭЭР Л АВТО ЗАМЫГ НЬ Л АВАРЧ ҮЗ. 2 САЯХАН ХҮНТЭЙ ХОТЫН АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛ ГЭДЭГ БОЛ БУСАД УЛСАД ЗҮГЭЭР Л ОНИГОО Ш ДЭЭ. ЗАМ ЗОГСООЛОО Л АВАР. ТЭР ЯМАР Ч СУПЕР ХУРДАН ТОХЬ ТУХТАЙ АВТОБУС АЖИЛ ХЭРЭГЧ ХҮНИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БИДНИЙ БҮТЭЭХ ГЭЭД БАЙГАА КАПИТАЛИСТ НИЙГМИЙН ОРГИЛД АВТОБУСААР МАЦАЖ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ. ЖИРИЙН АЖИЛЧИН ОЮУТАН НАСТАНГУУД БОЛ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ АВТОБУСААРАА ҮНЭГҮЙ ШАХАМ ЗОРЧИЖ БАЙГАА. АЖИЛ ХЭРЭГ Ч ДАВХАРГЫНХАНЫГ АВТОБУСААР АЖИЛАА АМЖУУЛ ГЭЭД БАЙХЫН. ТИЙМ ЮМ ДЭЛХИЙД БАЙДАГ ЮМ УУ. ХЭДЭН ЖИПЭНДЭЭ Л БАРАГ ТҮГЖИРЧ БАЙНА Ш ДЭЭ НААД НАРИЙХАН ЗАМ УУЛЗВАРУУД ЧИНЬ.

Avatar

иргэн 2017-10-23 202.55.191.99

Та зөв хэллээ.

Avatar

Иргэн 2017-10-23 112.72.12.77

Бодит өнцгөөс нь хараач. Замаа өргөтгөх ямар ч зай газар үгүй байхад.ккк

Avatar

Зочин 2017-10-23 139.59.3.153

Ene awtobusnii zam bol mash goy l ym bn heregreed ehelchihwel ard irged durtail baindaa zaawal hiigeerei

Avatar

Зочин 2017-10-23 192.241.138.222

олон эгнээтэй олон давхар зам барилаа гээд ухамсаргүй жолооч нар олон байхад түгжирдэг хэвээрэй л байна байхдаа.

Avatar

Зочин 2017-10-23 27.123.214.90

Urgun zamd ashigladag yum bish uu

Avatar

Зочин 2017-10-23 124.158.90.51

Элбэгдорж сдагийн Солонгосуудтай нийлж хийсэн хэдэн шахааны автобуснууд нь ямар их утаа гаргадаг юмбэ.энэ автобуснуудыг солих хэрэгтэй байна.Бат Үүл хотын дансыг хоосолчихсон болохоор даанч мөнгө нь олдохгүй байхдаа. хотын хөрөнгөөр хүүгээ тоглуулсан гээд Бат Үүлийг ерөнхийлөгч Баттулга үзэхгүй байгаа биздээ ккк

Avatar

Зочин 2017-10-23

BRT төсөл нь энэ 1сарын 1-ээс хэрэгжих юм уу. Автобус түгжирнэ гэсэн айлтгүй хүн бүрт хүртээлтэй ажил байна шүү

Avatar

Зочин 2017-10-23 207.154.224.181

Шинэ хотын дарга харин нүдээ олсон ажил хийж байгаа шүү. Смарт карт бол маш хэрэгтэй тулгамдаж байсан асуудал. Анх энийг бараг бүтэхгүй байх гэж бодож байсан ч одоо бол хүн болгон карттай урдуур сууж хойгуураа бууж байна. Монголчууд хийж, бүтээж чадаж байна шдээ. Улам ихийг хийгээрэй Батболд даргаа

Avatar

Зочин 2017-10-23 103.57.94.111

Дээр бичигдсэн бүх төсөл Бат-Үүлийн үед эхэлсэн юм шүү дээ. Гүүгл ухаад үзвэл байж л байгаа

Avatar

Зочин 2017-10-23 163.172.182.18

Ашгүй дээ Энэ Тусгай замын тээвэр нь хэзээнээс хэрэгжих вэ хэрэгжээд эхилчихвэл автобусаар явдаг бид нарт сайхан л байна шүү

Avatar

БАТ-ҮҮЛД ТАЛАРХАЯ 2017-10-23 198.211.126.107

БАТ-ҮҮЛД ТАЛАРХАЯ

Avatar

Зочин 2017-10-23 124.158.90.51

энэ тусгай замын автобус гэдэг нь их зөв юм байгамшдэ.Бат Үүл шиг худлаа метро гэж солиорч байсанаас хэд дахин хямд зардлаар энэ автобусныха замыг бариад ашиглалтанд оруулчаасай.тэгвэл том амжилт болно шүү

Avatar

Зочин 2017-10-23 103.57.94.111

Бат үүл тусгай замын автобусны ч метроны ч төслийг эхлүүлсэн. Мэдэх хүмүүс байгаа шү

Avatar

Зочин 2017-10-23 158.69.68.225

BRT төсөл нь хэрэгжээд эхэлчихвэл автобус түгжирнэ гэсэн айлтгүйболох юм байна. Мөн Смарт карт бол маш хэрэгтэй ажил хөнгөвчилсөн сайхан төсөл болсон шүү

Avatar

Сайд дарга нарт 2017-10-23 150.129.142.144

Сайд дарга, тэр тусмаа 3 том дарга зам хааж тансаглаж явж байхаар ядаж өглөө орой доо гудамжаар явган алх. Тэгвэл амьдралд ойр, хэрэгжих боломжтой шийдвэр гаргах байх

Avatar

Zochin 2017-10-23 202.179.30.194

Ene utaa buuruulna gej shyyltyyr myyltyyr, yandan mandan gej mungu idekh yumaa bodoj baikhaar arai uur yum bodoj setgeechee. Er n' ene niitiin erkh ashigt khamaaraltai yumnuud khiikhdee ard tymnii sanal asuulga yavuulj ch baimaar yumuu khaashaa yum. Tyynees yandan mandan gej mungu khuvaaj idseer baigaad taarlaa sh dee. Arai l kheterkhii yumaa.

Avatar

Zochin 2017-10-23 202.179.30.194

Sain sudalj, tootsoo mootsoogoo amidraltai yum khiikhgyi bol baakhan mungu zaraad khereggyi yum khiij mungu yrekh yum bolokh vii dee. Manaikhan chin' neg yum khiikheeree nuukhiig n' avakh geed nydiig n' sokhlono geech yum bolgochikhood baikhaiin. Saya ter "ZYYN ERGEDEGGYI" dyrem yalaa. Iim l yum khiideg shyy. Barag l yadaj baruun, zyyn 4 zam gekh met achaalal ikhtei zamuud deeree davuulaad gyyr barisan n' deer yum bishyy. Khod, urd tal ruugaa gardag.

Avatar

Иргэн 2017-10-23 103.9.90.228

Бат үүлийн үед эхлүүлсэн ажил л одоо явж байгаа гэж боддог. Энэ Батболд шинэ юм юу хийснийг мэдэхгүй, харахгүй байна. Сүүлийн үед энэ сэтгүүлчид Батболдыг магтаад эхэллээ. Яамр гэрээ хийсэн юм бол. Эсвэл намын ямар хурал хүлээгдэж байгаа юм бол

Avatar

Автобусуудаа хянаачээ. 2017-10-23 202.55.180.2

Энэ солонгосоос авчирсан хуучин автобусуудын чинь утаа униар нь дийлэхээ болилоо. Утаа гаргадагүй автобус үнэхээр ховор байна шүү. Ард түмнийг угаартуулж хордуулж байгаагаа ойлгож байна уу Дарга нараа?

Avatar

Зочин 2017-10-23 103.14.36.18

Нийслэлийн засаг дарга ажиллах хугацаандаа өөр юу ч хийлгүй зөвхөн нийтийн тээврийг өндөр түвшинд хүргэж сайжруулах юм бол болоод явчихна.

Avatar

ЗОЧИН СУДЛААЧ 2017-10-23 202.9.42.230

БАРУУН ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ АА ЯДАХДАА ДАВХАРЛАХГҮЙ БОЛ ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ ГЭДГИЙН Л ХЭЛЬЕ,,,,БҮХ ХҮЧ БОЛОМЖОО ЯВГАН ГАРЦЫГ ДООГУУР ОРУУЛАХ САППОРО БАРУУН 4 ЗАМ БАГШИЙН ДЭЭД ЗҮҮН ДӨРВӨН ЗАМАА ДАВХАРЛАХД ЗОРИУЛБАЛ НЭГ ЖИЛИЙН ДОТОР Л АСУУДАЛ ЦЭГЦЭРНЭ ШҮҮДЭЭ,,,ГАЧИГДАЛЫГ АШИГЛАЖ МӨНГӨ ИДЭХЭЭ БОДОХООС АСУУДЛАА ШИЙДЭХИЙГ ХҮСЭХГШҮЙ Л БАЙХ ШИГ БАЙГААЮМДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж