Түр зогсоод байсан Туркийн улаан лоолийн импортыг арваннэгдүгээр сарын 1-нээс сэргээнэ хэмээн Эрчим хүчний сайд, ОХУ-Туркийн Засгийн газар хоорондын комиссийн дарга Александр Новак мэдэгдлээ.
Эхний ээлжийн 50 мянган тонн улаан лоолийг ОХУ руу тээвэрлэх талаар хоёр тал ерөнхийдөө тохиролцсон ч шийдвэр хэр хурдан хэрэгжих эсэх нь Туркийн талаас учирч буй хүнд суртлын саадыг арилгахаас хамаарна хэмээн сайд онцолсон байна.
Улаан лоолиос гадна хөдөө аж ахуйг бусад бүтээгдэхүүний импорт болон экспортыг сэргээх талаар хоёр улс ярилцаж байгааг Новак мөн мэдээллээ. Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-аас Турк руу экспортлох үхрийн мах, тахиан махны экспортыг сэргээх талаар ярилцсан юм.
Туркийн улаан лооль орж ирснээр одоо байгаа зах зээлийн үнэд нөлөөлөхгүй, учир нь 50 мянган тонн гэдэг бол бага тоо хэмээн Новак сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
ОХУ өнөөдрийн байдлаар Марокко, Азербайжан, Узбекистан, Беларуссаас улаан лооль импортолж байгаа бөгөөд нийт дүн нь 500 мянган тонн юм. ОХУ-ын Засгийн газрын төлөвлөснөөр ирэх 3-4 жилд улаан лоолийн хэрэгцээний 95 хувийг дотоодоосоо хангах бодлого барьж байна.
2016 онд Туркийн нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн сөнөөгч Су-24 онгоцыг буудан унагасны дараа хоёр улсын хооронд харилцаа хүйтэрч оросууд Туркийн импортод хориг тавьсан юм. Харин Турк хариуд нь Оросын улаан буудайнд хориг тавьсан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ