УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Монгол Улсын 2018 оны төсвийн төслөөр ард иргэдээс санал авахаар өнөөдрөөс (2017.10.23) орон нутгийг зорьж байна. Бүлгийн гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллах аж.
Тиймээс өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахгүй юм байна.
Шинэ Засгийн газар Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг өргөн мэдүүлээгүй байгаа. Энэ долоо хоногт багтаан өргөн барих болов уу гэсэн хүлээлт УИХ-ын гишүүд дунд байгаа ч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт танхим бүрдэж, ажилдаа орсон тул амжихгүй ч байх талтай.
Гэхдээ УИХ ирэх оны төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-аас урьтан баталж, аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд төсвөө батлах хугацаа олгох үүрэг хүлээдэг юм.
Г.ХОРОЛ