Ньюс хөтөч: Казиногийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Казиногийн хуулийг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Казиногийн хуулийг хэлэлцэнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Энэ өдөр Монголын түүхэнд

1928.10.23 МАХН-ын VII Их хурал хуралдав. 192 төлөөлөгч оролцсон тус хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заажээ. Мөн намын дотоод байдал ба зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” хэмээн буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

Энэ өдөр Дэлхийн түүхэнд

  • Унгарчууд 1956 оны аравдугаар сарын 23-ны өдрийн бослогын дурсгалд зориулсан үндэсний баяраа тэмдэглэдэг.
  • Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле буюу Эдсон Арантес ду Насименту 1940 оны аравдугаар сарын 23-нд төржээ.
  • 1906 оны энэ өдөр  Европт анхны онгоц нисчээ. Францын нисгэгч Сантос Дюмон Европт анхных болох нислэгийг онгоцоор хийж, 60 метрийн зайг туулжээ.

Гахай, туулай жилтэнд сайн өдөр

Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Онгоц одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдын өрөөнд шуурхай мэдээлэл хийнэ.

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Тус дүүргийн 5 дугаар хороо огт цэцэрлэггүй бөгөөд 18-р цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.

10.30

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох ‘Мэдээллийн цаг’ уулзалтад Багахангай дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно.

13.00

  • ШУТИС-аас эхлүүлж буй ‘Их хотын соёл’ нээлт тус сургуулийн 2-р байрны ТВ зааланд болно.

13.30

  • Иргэн Ц.Чинбатын ‘Оюутолгой’  компанийн эсрэг шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэнэ. Шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд болно.

14.00

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болно. Багш, эмч нарын цалинтай холбоотой асуудлыг жагсаал цуглаанаар биш ширээний ард сууж, хэлэлцэж ойлголцох замаар шийдэх боломжийг энэ хэлэлцээ олгоно гэж зохион байгуулагчид үзжээ.
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болно.
  • УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр ‘Green talks’ уулзалт ярилцлага болно. Уулзалтад Чехийн эрдэмтэн, судлаачид оролцож, усны менежментийн асуудлаар илтгэл тавина.

15.30

  • Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

12.00

  • Woovoo Club залуу мэргэжилтнүүдийн эрэлд гарлаа! Woovoo дижитал сэтгүүлээс санаачлан, залуусыг хамтдаа хөгжиж, хамт бүтээж, хамтд үнэ цэнийг бүтээх Woovoo Club-д урьжээ. Тэдэнтэй холбогдохын тулд энэхүү холбоосоор бүртгүүлнэ. Бүртгүүлэх https://goo.gl/LYwaaH

14.00

  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК-иас иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх суурь мэдлэг олгох анхан шатны сургалт зохион байгуулна. Сургалт ажлын 5 өдөр үргэлжлэх ба нийт 28 цагийн багц хичээл орох ажээ.

18.30-20.30

  • Хэрхэн сайн эмч, багш, судлаач болох вэ? АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбаярлах дээрх сэдвээр чөлөөт ярилцлага хийнэ. Уулзалт, ярилцлага АШУҮИС-ийн байранд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж