Хүүхдийг хатуу гараар барих зөв үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хүүхдийг хатуу гараар барих зөв үү?

Ингэхэд хүүхэд хүмүүжүүлэх шилдэг арга гэж байдаг болов уу?
Хүүхдийг үд болтол унтуулж, хичээлээ  тараад тоглохыг нь зөвшөөрч, зурагт үзүүлж, компьютер тоглуулж, А-ээс доогуур дүн авдаг байсан ч дуртай зүйлээ хийхэд нь саад болохгүй аль болох дураар нь байлгах, эсвэл хатуу гараар барих гэж оролдох хоёрын аль нь сайн арга вэ?
Хятад гаралтай америк бүсгүй Эми Чуагын хүүхдээ хатуу гараар барьдаг хятад аав ээжийн арга барил хамгийн үр дүнтэй арга гэж үзсэн нь шуугиан дэгдээгээд байна.
Харин үүний хариуд  барууныхан хатуу цагийн хуваарь, дүрэм журам хүүхдийн бүтээлч сэтгэхүйг үгүй хийдэг гэж үзэж байгаа аж.  Хүүхдэд зөвхөн өөрийнхөөрөө байх боломж олгосон үед л бүтээлч сэтгэхүй нь сайн хөгждөг бөгөөд үүний тод жишээ нь Билл Гейтс, Марк Зукерберг нар гэж барууныхан үзжээ.
Сэтгэл зүйч Оливер Жеймс “Guardian” сэтгүүлд ази хүүхдүүдийн хувьд хамгийн том бэрхшээл нь бүтээлч сэтгэхүй муутайд байдаг тухай өгүүлжээ.  
"Ази хүүхдүүд хийсвэрээр төсөөлөн бодож, тоглох чадваргүй байдаг. Тэдний бүтээлч сэтгэхүйг тогтсон цагийн хуваарьтай хичээл, давтлага үгүй хийж байгаа юм.” гэжээ.
Харин Чуа хүүхэд хүмүүжүүлэхэд хүүхдээ дэмжигч урамшуулагч аав ээж болох нь үр дүнтэй арга гэж үзэж байгаа юм. Чуагын үзэж буйгаар барууныхан хүүхдийг байх ёстойгоосоо ч илүү эмзэг гэж боддог учраас хүүхдийг байнга шахаж, хэтэрхий их зүйл шаардах нь тэдний урам зоригийг мохоодог гэдэг ойлголт  хүчтэй байна гэжээ.
Харин гэр бүлийн сэтгэл зүйч Оливер Жеймс “Хятадууд маш гэр бүлсэг хүмүүс болохоор энэ хандлага нь хүүхдэд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ тэд хүүхдээ муу сурахыг огт хүлээн зөвшөөрдөггүй. Тааруу дүн авбал шийтгэж, дооглодог. Түүнээс гадна хятад ээжүүд илүүдэл жинтэй охиноо “Хөөе, бүдүүнээ” гэж дуудах нь энүүхэнд бол европ ээжүүд хэзээ ч ингэж хэлдэггүй. Харин эцэст нь зөв хооллолтын эмчилгээнд явах болдог байна.” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж