Монгол Улс НҮБ-ын гишүүн болов (1961.10.27) | News.MN

Монгол Улс НҮБ-ын гишүүн болов (1961.10.27)

Хуучирсан мэдээ: 2017.10.23-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улс НҮБ-ын гишүүн болов (1961.10.27)

1924.10.24 Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Ардын Засгийн Газрын ерөнхий сайд Б.Цэрэндорж ахлуулан, шинэчлэн байгуулав.

1928.10.23 МАХН-ын VII Их хурал хуралдав. 192 төлөөлөгч оролцсон тус хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заажээ. Мөн намын дотоод байдал ба зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” хэмээн буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

1961.10.27 БНМАУ Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

1982.10.29 БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Ёндон томилогдов.

1985.10.25 БНМАУ, Буркина Пасо улстай дипломат харилцаа тогтоов.

1989.10.29 Батлан хамгаалах яамны сайдаар Л.Моломжамцыг томилжээ.

1995.10.25 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт эмч А.Отгондалай нарын хүмүүс “Зэт” компанийн зоогийн газрын хоолноос хордлого авч, А.Отгондалай эмч нас баржээ. Энэ нь Монголд хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдсаны жишээ болсон дуулиан байв.

1996.10.27 Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

2013.10.28 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд айлчлав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийжээ.

2016.10.28 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлэх шийдвэр гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1961 ond UN -d 2017-10-23 122.201.22.239

Mongol 1961 ond UN-d gishuuneer elsen orjee.!!! 56 jil ungerchee!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж