Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Үлдсэн найман иргэн нь уулнаас буужээ. Сураггүй алга болсон 19 иргэнийг хайж олохоор онцгойгийн аврагчид эрлийн ажил эхлүүлжээ. Эрлийн явцын талаар Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгөхөөр өөрийн байрандаа шуурхай хэвлэлийн хурлыг өнөөдөр /2017.10.22/ 18.30 цагт зарлалаа.
Д.УУДАМ