Өвөлжилтийн бэлтгэл шуурхай хангах үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2017.10.22-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл шуурхай хангах үүрэг өглөө

Өвөлжилтийн бэлтгэл шуурхай хангах үүрэг өглөө

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр/2017.10.21/ яамны газар болон харьяа газруудын дарга нартай уулзаж цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх, ургац хураалтын явцын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангах. 11 дүгээр сар гарах гэж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувь байна гэдэг муу байна. ОХУ-аас өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай хийх хэрэгтэй. Тулгамдаж байгаа асуудал байвал шат шатандаа ярилцаж, шийдвэрлэн ажлыг эрчимжүүл” гэсэн юм. Мөн цаашид салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэнэ. Ажил зөвхөн хуулийн хүрээнд явна. Өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг эргэн шуурхай танилцуулдаг байх ёстой. Сахилга бат, хариуцлага, дэг журмын асуудлыг сайжруулж ажиллахыг үүрэг болгов. Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон тэжээл, 6747.0 тонн үйлдвэрийн тэжээл, 28.6 мянган тонн гар тэжээл, 425.0 тонн дарш, 38.7 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 53.0 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50.0-иас дээш хувьтай байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар  14.4 мянган тонн өвс буюу 46.6 хувьтай, 2.6 мянган тонн тэжээл буюу 22.4 хувьтай бэлтгэсэн  байна.

Эх сурвлаж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж